Нийгмийн

Даргаа буудаж хөнөөсөн байлдагч нарт ял төлөвлөж, шүүх хурлыг нь товложээ

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөгөөд зугтаж уулан бүгсэн байсан хэрэг сүүлийн хэдэн сар мартагдах тийшээ ханджээ. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Улмаар гурван хоногийн дараа уух усгүй, идэх хоолгүй болсон байхад нь уулын орой дээрээс олсон. Ингэхдээ буун дуу гаргахгүй, эрсдэл гаргахгүй хэмээн аав ээжийг нь Ховд аймгаас авч ирж, урдаас нь явуулж тайвшруулж байж баривчилсан байдаг. Тэдний хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан бөгөөд хэргийг тэнд нь шийдвэрлэнэ хэмээж байв.

-ЦЭРГҮҮДИЙН АР ГЭРИЙНХЭН ЮУ ЯРЬЖ БАЙВ-

Даргаа буудсан байлдагч Х-ийн ар гэрийхэн хүүгээ өмөөрч, “дарамт шахалтаас болж хүний аминд хүрлээ” гэх мэдээллийг олон хэвлэлд өгсөн. Тодруулбал байлдагч Х-ийн аав манай сайтад яриа өгөхдөө “Би элэгний церрозтой хүн. Гам барьж амьдарвал арваад жил амьдрах байх. Би хүүгээ сайхан амьдруулах гэж гялс цэргийн албаа хаагаад ир гээд явуулсан. Гэтэл юу болгоод хаячихав даа. Тэр залуу дэглэж, дарамталдаг л байсан юм шиг байна билээ. Уйлаад энэ талаар юу ч хэлэхгүй байсан. Одоо ингээд миний хүү шоронд орж, ард нь үлдсэн ар гэрийнхэн бид давхар олон жил ял эдлэхээр болж байх шиг байна. Хүсэл эрмэлзэл дүүрэн явсан хүүхэд минь ингээд шоронд орчихлоо. Залуу хүн шүү дээ. Багахан ял оноож өгөөсэй билээ гэх сүүлийн хүсэл байна. Төрийн минь сүлд өршөөх байгаа. Ахад нь өөр хэлэх зүйл алга” хэмээсэн юм.

Харин цэргүүддээ буудуулж, харамсалтайгаар амиа алдсан харуулын дарга З.Гэрэлт-Одын төрсөн эгч Ж.Ичинхорлоо манай сайтад яриа өгөхдөө “Миний дүү 11 жил харуулын дарга хийхдээ нэг ч удаа хүний хүүхэд зодож, шанаа өгсөн гэсэн асуудал гарч байгаагүй. Манай дарга нар дотроо хамгийн зөөлөн, цэргүүддээ аав ээж шиг ханддаг байсан гэж байсан. Минй дүү өөрөө өнчин өрөөсөн өссөн учраас хүн дарамтлахаас илүү харин ч өр зөөлөн ханддаг хүүхэд байсан. Минй дүүд ёстой муухай ааш зан байгаагүй. Өөрөө л дээрэлхүүлж байсан байх. Миний дүүг 12-той байхад ээж нас барсан юм. Би ээжийнхээ эгчид өргүүлээд тэнд хүн болсон хүн. Тэгээд ээжийг нас барахад миний өссөн эгч дээр ирж бид хоёр хамт өссөн юм. Ёстой нэг инээгээд тачигнаад явж байдаг цайлган хүүхэд байсан. Хүн уйлж байхад инээлгэдэг. Цэрэгт явахад нь нөхөр бид хоёр хоёулаа гаргаж өгч байлаа. Цэрэгт оччихоод цэргийн амьдрал гоё байна эндээ үллдэг юм бил үү гэхээр нь өөрөө мэд гэж хэлж байсан. Тэгээд үлдэхээр шийдлээ гээд тэр чигээрээ ажилтан нь болоод 11 жил ажилласан. Ёстой цэргийн газраас бүх амьдралаа босгож, эхнэртэй болж, гурван хүүхдийн аав болсон. Дөнгөж 34-хөн настай. Ид хийж бүтээх насандаа ингэж хүний гарт үрэгдлээ” хэмээж байсан юм.

-ЦЭРГҮҮДЭД ЯЛ ОНООХ ШҮҮХ ХУРЛЫГ ЭНЭ САРЫН 24-НД ТОВЛОЖЭЭ-

Тэгвэл энэ хэргийг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Улмаар прокуророос тухайн цэргүүдэд 20-25 жилийн ял төлөвлөж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Уг хэргийн шүүх хурлыг энэ сарын 24-нд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхэд болохоор товложээ. Бид талийгаачийн ар гэрийхэнтэй холбогдоход “Биднийг шүүх хуралд ирж оролцоорой гэж ярьсан. 24-нд болно. Говь-Алтай явж оролцоно” хэмээсэн юм.

Цэргүүдийн ар гэрийн зүгээс талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлсэн зүйл огт байхгүй аж. Говь-Алтай аймгийн прокуророос тухайн цэргүүдэд дараах зүйл ангиар ял төлөвлөжээ.

-Х,М НАР 20-25 ЖИЛИЙН ЯЛ СОНСОНО-

Харуулын даргаа хөнөөсөн Х,М нар одоо цагдан хоригдож буй. Тэдэнд хэд хэдэн зүйл ангиар ял төлөвлөжээ. Тодруулбал,

  1. Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”
  2. 28.2-ын “дарга, захирагчаа эсэргүүцсэн”
  3. 28.5-д заасан “цэргийн албанаас оргон зайлсан”
  4. 28.15 “хилийн алба хаах журам зөрчсөн”
  5. 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцоод байна. Дээрх зүйл ангиудад заасан ялын хэмжээнээс үзвэл Х,М нар 20-25 жилийн хорих ял сонсох нь.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-08-07 10:47

Арай о
Дарамт�##�ж бга�##� л буудуулсан шдлон жил юм бшүү.40 45 бүх юм дууссан бн.

Ээ
Ээ
2021-08-07 12:31

Новшийн дарга нарын дарамт хүний 2 сайхан үрийг ялтан болгож, аав ээж ах дүү нарыг нь давхах ял�##�лаа. Эгч нь дүүгээ өмөөрч болно. Дүү нь хэн бэгэдгийг хэрэг харууллаа. Сайн хүнийг хүн �##�даггүй юм ш дээ.

Зочин
Зочин
2021-08-07 13:19

Өршөөх хэрэгтэй бусдын өршөөчөөд анх удаа ял үйлдээл биз иргэн болоод буу сум олдох биш

зочин
зочин
2021-08-07 17:07

Санаатайгаар даргаа �##�ж хороогоод, цэргийн �##�банаас зугатах оролдлого хийж, эх орноосоо уравсан иймэрхүү юмнуудыг шууд л цаазлаж бу�####�д нь мэдрүүлж байх хэрэгтэй дээ. Цаазын ялыг сэргээхгүй бол өчүүхэн юмнаас болж хүн �##�даг явд�##� улам л гаарах шинжтэй, бүр аймшигтайгаар хүн �##�ах явд�##� гарсаар байх юм шиг байна шүү.

Зочин
Зочин
2021-08-07 17:19

Хэрвээ дарга нарын хүүхдүүд ингэсэн бол өдийд гадуур инээгээд л явж байгаа гэхдээ дарга нарын хүүхдүүд цэрэгт явах биш дээ Ядарсан улсуудад шүүгчидэд өх олон арван сая төг байх биш ингээд л шийдэгдэнэ

Zochin
Zochin
2021-08-07 21:21

Daramtluulsaar baigaad iim baidald chursen, chairan saichan zaluuchuud, ymar charamsaltai um. Aav eej ach duu nart n ymarch chechuu um be dee.

Зочин
Зочин
2021-08-08 05:45

Hichirhiilel huchirhiilliig l bii bolgodgiin jishee ene dee. Mongolyn tsereg bol tamlalyn gazar. Darga ny daramtalj baij aluulchihaad uheheeree sain hun bsn boldog. Hairan zaluus. Urshuuh heregtei. Huuhduudee tseregt bitgii yavuulaachee!

түмэн
түмэн
2021-08-10 19:06

муухай юмнуудыг цаазын ял өгөх ххрэгтэй хилээ манаж бгаа эх орноосоо ураваад хилээ онгойлгосон гэсэн үг тийм болхоор хатууарга хэмжээ хичнээн дарамт�##�сан ч гэсэн хүн �##�ах эрх тэд нар байхгүй шүү

солонго
солонго
2021-08-10 19:06

муухай юмнуудыг цаазын ял өгөх ххрэгтэй хилээ манаж бгаа эх орноосоо ураваад хилээ онгойлгосон гэсэн үг тийм болхоор хатууарга хэмжээ хичнээн дарамт�##�сан ч гэсэн хүн �##�ах эрх тэд нар байхгүй шүү

Зочин
Зочин
2021-08-11 09:56

Арчаагүй л 2 бацаан байна. Ганц жил гүрийгээд л дуусчих юм дээр. Жарг�##� даахгүйн зовлон гэж энэ байх даа. Харамс�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button