Нийгмийн

Зурхай: Хүүхэд үрчлэн авах, дархны үйл хийхэд сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2021.08.08 / НЯМ ГАРАГ

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Наймдугаар сарын 08, Адъяа гараг. Билгийн тооллын 30, Үнэг одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button