Нийгмийн
Дугуйны дотуур хаймар хийлж, нуурын усанд сэлж байгаад сураггүй алга болжээ
Автомашины дугуйны дотуур хаймар хийлж, нуурын усанд сэлж байгаад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн Гүрмийн нуур-ын эрэг дээр есөн хүн аялж байснаас нэг хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон байна. Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид 15 метрийн тойрогт 3-4 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Бороо орсны улмаас эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 18:40 цагт түр зогсоож, наймдугаар 09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад бүхэл бүтэн сум байж ганц аврах завь аваад тавичихаагүй юм бэ. Үнэхээр харамсалтай байна. зун болгон тус нууранд олон хүн хүүхэд алтан амиа алдаж байхад удирдлагууд нь юугаа хийж бсан юм. Тэр олон жуулчид аялагчид очдог газар аврах хэрэгсэл бэлэн байлгаад аюулгүйн зөвлөмж санамж байршуулж анхааруулахаа яасан юм. Хайран залуу харан хүний үрс .