Нийгмийн
Маршалын гүүрний доор усанд сэлж байсан иргэн могойд хатгуулж нас баржээ

Маршалын гүүрний доор голд сэлж байгаад могойд хатгуулсан иргэн нас баржээ. Тодруулбал, Талийгаач 40 настай байсан бөгөөд могойд хатгуулах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Могойд хатгуулснаа тухайн үед нь мэдээгүй аж. Гэтэл өрөөсөн гар нь хавдаж эхэлсэн байна. Улмаар ГССҮТ-д хүргэгдэж, эмчлүүлж байгаад энэ сарын 6-ны өдөр нас баржээ.
Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтад нийслэлийн суурьшмал бүсэд орж ирэх тохиолдол ихэссэн. Үүнтэй холбоотой бамбай хоншоортой хорт могой хотын төв хэсгүүдээр гарч ирэх тохиолдол их гарч байгааг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулсаар буй юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь могойн хорыг эмнэлэг аргалж чаддаг гэдэг. Худал байжээ. Манай Монголд л аргалж чадахгүй байгаа байх даа. Түүнээс гадаадад бол эмч нар аргалдаг л гэдэг.