НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч АНУ болов гэж “SXCoal” мэдээлжээ

“SXCoal” агентлаг БНХАУ-д коксжих нүүрс нийлүүлэгч гол орныг АНУ болсон талаар мэдээлсэн байна. Үүнд Монгол, Австрали улсуудын экспорт огцом буурсан нь нөлөөлсөн гэжээ.

2021 оны эхний дөрвөн сард АНУ-ын БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 2.5 сая тоннд хүрчээ. Гэтэл энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал тав дахин өссөн дүн юм байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ын БНХАУ-д нүүрс нийлүүлэх сонирхол ч идэвхэжсэн хандлага ажиглагдаж байгаа юм. Монгол Улс коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, хилийн боомтуудын саатсан үйл ажиллагаатай холбогдуулан нүүрсний экспортоо бууруулсан. Харин Австрали улсад БНХАУ-ын зүгээс улс төр, эдийн засгийн шалтгаанаар хориг тавьсан билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button