Наймдугаар сар: Нарны соронзон шуурганаас болгоомжил

Энэ наймдугаар сард хүн төрөлхтөн хэд хэдэн хүчтэй соронзон шуурганд өртөх юм байна. Ялангуяа, цаг агаарын үзэгдэлд хэт мэдрэмтгий хүмүүст хэцүү үе тохиох юм.
Сарын дундуур Нарны идэвхжил хамгийн ихээр явдагдах бөгөөд үүнд бэлтгэлтэй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ талаар АPnews агентлаг мэдээлэв. Нарны идэвхжил зуны сүүлчээр болно гэсэн таамаг байсан.
Эхний соронзон шуурга наймдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон. Ер нь Нар, Сар од гаригийн нөлөө хүний биед шууд утгаараа нөлөөлдөг. Ялангуяа, зүрх судасны өвчтэй хүмүүс энэ үеэр илүү болгоомжтой байхыг зөвлөдөг. Энэ удаагийн соронзон шуурга нэг их хүчтэй болохгүй учир бусад хүмүүст бараг мэдрэгдэхгүй өнгөрөх аж.
Харин наймдугаар сарын 10-нд буюу өнөөдөр нэлээд хүчтэй соронзон шуурга болно хэмээн мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ үеэр Нарны идэвхижил түвшний хувьд дундаждаа тооцогдох бөгөөд нөлөө нь цаг агаарын үзэгдлээс хамаарч бие нь тавгүйрхдэг бүх хүмүүст нөлөөлөх аж. Мөн мэдрэг хүмүүст илүү их нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд анхааруулав.
Наймдугаар сарын 13-14-ний хооронд соронзон шуурганы идэвхижил бага зэрэг буурах тул эрүүл мэндийн хувьд ч нэг их санаа зовох зүйлгүй юм байна. Энэ үеэр наймдугаар сарын 16-20-ны хооронд болох дараагийн соронзон шуурганд харин бэлтгэлтэй байх нь зүйтэй. Энэ өдрүүдэд толгой хүчтэй өвдөх, сэтгэл санааны байдал тогтворгүйтэх, үе мөч янгинан өвдөх болон бусад тааламжгүй шинж тэмдгүүд илэрч болох юм байна.
Түвшний хувьд дунд зэргийн хүчтэй соронзон шуурга наймдугаар сарын 29-нд тохиох ба энэ өдөр аль болохоор бие бялдарын болон сэтгэл хөдлөлийн аливаа стрессээс ангид байж тайван амрахыг зөвлөж байна. Нарны соронзон шуургыг ямар нэгэн асуудалгүй давж гарахын тулд муу дадал зуршлуудаасаа татгалзаж, хоолны дэглэмээ ч эргэн харж, зарим нэг өвчин намдаах эм бэлдмэлийг гарын дор ойр байлгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв биеийн байдал улам дордвол түргэн тусламж дуудах эсхүл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
О.АНАР
(Эх сурвалж: planetanovosti.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.