Нийгмийн

Хөдөө нүүж буй хос: Охиноо цэцэрлэгт орохоос өмнө хөдөө нүүхээр шийдсэн

“Бид хөдөө рүү нүүлээ” гэх бяцхан хөдөлгөөн сүүлийн үед өрнөж буй. Залуу гэр бүлүүд хотоос гарч, төрөлх нутаг руугаа нүүн, тэндээ өөрсдийн чадах зүйлээрээ хөрөнгө оруулахыг эрмэлзэж эхэлсэн. Үүний нэг жишээ болсон хос М.Орхонсэлэнгэ, М.Мөнхсайхан нартай бид ярилцлаа.

Хосууд өчигдөрхөн энэ тухайгаа өөрсдийн сошиал хуудсандаа нийтэлсэн юм. 


-Танай гэр бүл “Хөдөө нүүлээ” хөдөлгөөнд нэгдсэн юм байна. Хаашаа нүүж байгаа вэ?

-Бид Дорнод аймгийн Хэрлэн сум руу нүүх гэж байна. Манай нөхөр тэнд төрж өссөн юм. Би  ч хадмынхаа гэрт зочлохдоо тэнд олон удаа очсон. Байгаль сайтай, хүмүүсийн харилцаа нь ч таатай санагдсан болохоор очихдоо “энд амьдарвал сайхан юм байна” гэж бодож байснаас үнэхээр явчихна гэж бодож байсангүй. Харин удаан хүссэн зүйл маань удахгүй биелэх нь. Өчигдөр нөхөр бид хоёр машиныхаа улсын дугаарыг Дорнодынхоор солиулсан. Очоод бэлэн байрандаа бага зэрэг засвар хийгээд л орчихно. Ер нь нүүхээр бэлтгэлээ хангаад дууссан. 

-Яагаад орон нутаг руу нүүхээр төлөвлөсөн бэ. Тодорхой шалгаан бий юу?

-Манай нөхөр хотод амьдраад ес дөх жилээ болж байна. Харин би оюутан болоод хотод орж ирсэн. Анх бид хоёулханаа байхдаа хотод амьдрах их сайхан санагддаг байсан юм. Гэхдээ хүүхэдтэй болохоор өмнө нь тоодоггүй байсан олон зүйл том асуудал болж гарч ирдэг юм билээ. Хүүхдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг бодвол хөдөө амьдрах нь дээр санагдсан. Улаанбаатарт агаарын бохирдол, чимээ шуугиан, түгжрээ ихтэй шүү дээ. Хүүхдээ салхинд гаргах гэхээр л хэдэн цаг түгжирч явах шаардлага гардаг. Байнга ингэж явах хэцүү.

Одоо хүү маань арван сартай. Том болохоор нь цэцэрлэг, сургуульд оруулах хэрэг гарна. Гэтэл хотод энэ бүгд хүрэлцээ муутай байдаг нь залуу гэр бүлийн хувьд хэцүү асуудал болдог. Тэгээд л хүүгээ цэцэрлэгт орохоос нь өмнө хөдөө рүү нүүхээр шийдсэн юм. Бид одоо түрээсийн байранд амьдардаг. Энэ нь ч нүүх шийдвэрт маань их нөлөөлсөн. Бид хамт амьдарч байхдаа 10 гаруй сая төгрөгийг зөвхөн түрээсэнд үрсэн.

БУСАД ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ Ч БАС СЭТГЭЛДЭЭ ОЧ АСААГААД БИДЭН ШИГ НҮҮХ ШИЙДВЭР ГАРГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

-Та болон танай гэр бүлийн хүн ямар ажил, мэргэжилтэй вэ?

-Нөхөр маань мэргэжлийнхээ дагуу ахлах тогоочоор ажилладаг байсан. Нүүх шийдвэр гаргаад сарын өмнө албан ёсоор ажлаа өгсөн. Харин би саяхан Үндэсний батлах хамгаалах их сургуулийг төгссөн. Одоохондоо хүүхдээ харж байгаа.

-Хөдөө очоод ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ? 

-Хэрлэн суманд одоо очоод хийх ажил тодорхойгүй байгаа. Гэхдээ нөхрийн маань мэргэжил онцлог давуу талтай болохоор хувиараа бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байна. Мэдээж тус аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжлэг тодорхой хэмжээгээр байдаг байх. Эхлээд тэдгээр боломж, гарцуудыг хайж үзнэ гэж бодож байна. Манай гэр бүл хотод байдаг, хөдөөд байдаггүй зүйлийг хийхийг эрэлхийлнэ.

-Таны нийтлэлийг харсан хүмүүс ч мөн нүүх тал дээр эерэг сэтгэгдэл үлдээсэн байна?

-Би “хөдөөний айл” гээд блог хөтөлдөг хосыг хараад өөрийн хийж чадах зүйл хийгээд хөдөө очиж амьдрах юмсан гэж их боддог байсан. Хүмүүс бүгд л хотод шигдэж байхаар орон нутагт очоод амьдарвал улс оронд ч хэрэгтэй шүү дээ. Бид анх цахим хуудсандаа нийтлэл бичихдээ олон хүнд хүрнэ гэж бодоогүй ч үнэхээр олон хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Ингэж бусад залуу гэр бүлд сэдэл болж чадсандаа баяртай байна. Тэднийг ч бас сэтгэлдээ оч асаагаад хэзээ нэгэн цагт бид шиг нүүх шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Ингэж байж л улс маань хөгжинө шүү дээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
8 сар 10, 2021 15:53

Хөдөөний хүн хөдөөнөө амьдрах ёстой л доо. Дэмжиж байна. Хүн болгон хот руу орж ирээд, хотжиж чадахгүй, хотыг хөдөө маяг руу оруулж байгаа нөхдүүд дассан сурсан газраа очиж амьдрах нь зөв. Ашгүй, бүгд байх ёстой газраа байх нь зөв.

Gjcg
Gjcg
8 сар 10, 2021 16:04

Gue tgd nuune l bizdee yuuun ch surteiiin ymar hun amidardaggui gazar yvah gj bgaa bish. Od bolohiin huslenguud ysn ch ihiiin ????

Оаөрл
Оаөрл
8 сар 10, 2021 16:07

Хөдөөнии хүн хөдөөрүүгээ гэсэн хандлагаар битгии бичээ энэ муухай хотын агаараас зугатаж бгаа юм үр хүүхдиинхээ төлөө

Обаи
Обаи
8 сар 10, 2021 16:10

Улсаас дэмжээсэй билээ з�##�уусаа

Зочин
Зочин
8 сар 10, 2021 16:29

Энэ сэдвийг ямар их дахин дахин нийтлэж байна вэ. Бүр з�##�уус з�##�хчихлаа.

Энхээ
Энхээ
8 сар 10, 2021 16:31

Юун од вэ бу�####�д амжилт хүсэхэд л болоошт чи өөрөө ингэж ч хэлж бодож чадахгүй байж хүнд сайн сайхныг ерөөж сур

Зочин
Зочин
8 сар 10, 2021 16:32

Хөдөөнийхөн хөдөө рүүгээ л явсан нь зөв шүү дэ. Хотынхонд шавар хааж яадаг байна аа

Zochin
Zochin
8 сар 10, 2021 16:34

Amjilt hund sain saikhniig eruuj surtsgaay humuusee

Дорноговь..Сайншанд руу цул алт
Дорноговь..Сайншанд руу цул алт
8 сар 10, 2021 19:45

DorNogovi ruu nuutsgee..tend l amidrald .mungu bugd bn..hot d olsnoo barj bhaar..HUUTSGEE

S
S
8 сар 10, 2021 20:07

Байх ёстой нутаг ус руугаа хэл амгүй л нүүцгээ л дээ, хотод ирж явахгүй шигдчээд, бид нүүлээ гээд сүр болоод байхын. Сайн явцгаагаарай, нутагтаа сайхан амьдраарай

S
S
8 сар 10, 2021 20:17

Хотод төрж өссөн унаган иргэд хөдөө амьдрахаар нүүж байгаа бол арай өөр ойлголт байх

Зочин
Зочин
8 сар 10, 2021 23:28

Хөдөөнөөс сурах гэж хот орж ирээд буцдаггүй нөхөд буцаж байгаа нь сайн байна

Холбоотой мэдээ

Back to top button