УЛС ТӨР

Сошиал дуулианаар Засгийн ажлыг явуулагч

"ЗҮГЭЭР Л НИЖИГНЭСЭН АЛГА ТАШИЛТ ”

Нэг залуу гарч ирээд, “Нутаг орноос минь яваад өг” гэж уйллаа. Маргааш нь Ерөнхий сайд “Б.Чойжилсүрэнгийн уурхайг хаа” гэж  үүрэгдлээ. Уурхай хаагдлаа, лацадлаа.  Уурхайн ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Тэдэнд тамхи зарж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг эгчийн амьдрал  бас “будаа”. Гэвч энэ ерөөсөө хамаагүй. Зүгээр л нижигнэсэн алга ташилт.

Нижигнэсэн их алга ташилтын дор тэрээр өчигдөр дахин 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Алга ташилт улам тод нүргэлсээр. ААН-үүд харин шууд лацдуулж, ломбодуудах ажиллагаанд шилжив. Гоё, Ерөнхий сайдын пиар рейтинги одоо тасралтгүй өснө.  2020 оны сонгууль ч хаяанд ирлээ.

Уул уурхай байгальд орчинд халтай юу халтай. Тэдэнд хууль муу үйлчилдэг үү, үйлчилдэг. Тэд юухан хээхнээр нөлөөллийн бүс дэх малчид,  сум багийн  засаг дарга нарыг хуурсаар ирсэн үү, ирсэн. Тэд нэгэн цагт ар өврийн хаалга, танил талаа ашиглан, тусгай лиценз өвөрлөсөн үү. Өвөрлөсөн. Гол утга нь, уул уурхайнхан ч бас болдоггүй улс.

Газар шороо ч үнэтэй. Эх орноо бүрэн бүтэн байлгах учиртай. Гэлээ гээд улсынхаа ахуй амьдрал, авдран дахь зоос мөнгө, алд дэлэм торго дурднаа арвин байлгах үүрэгтэй Ерөнхий сайд нь ААН-үүд рүүгээ дайраад байх ёсгүй. Харин ч ААН-үүдээ хайрлаж, дэмжиж, бодлогоор дэмнэх учиртай.  Тэгж гэмээнэ, бид ажлын байртай, авах татвартай явна.

ОДОО БИЗНЕСҮҮД ЯАНА ГЭЭЧ, ЕРӨНХИЙ САЙДААС УХААНГҮЙ АЙНА

Гол нь, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хууль зөрчсөн үү гэдгийг шүүхээр эцэслэн тогтоох учиртай. Дараа нь цуцлахад асуудалгүй. Гэтэл шууд Ерөнхий сайд нь үүрэг өгөөд л, тусгай зөвшөөрөл цуцлагдаж байгаа нь ихээхэн буруу жишиг юм. Одоо бизнесүүд яана гээч, Ерөнхий сайдаас ухаангүй айна.

Айсан улс яах уу. Дагаад л давхичихна. Сөрж үл зогсоно. Нэг талаараа ингээд хэдэн бизнесүүдээ базчихаж байгаа юм. Нөгөө талаас тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд хууль зөрчиж олгосон байж болох төрийн албан тушаал эрхэлж байсан, байгаа хүмүүсээ шалгах учиртай. Тэд  бүр ямар ч хариуцлага хүлээхгүй их дүйвээн дунд хоцорч байна.

Гэтэл Ерөнхий сайд маань төрийн албан хаагчдын хариуцлагыг байнга сөхөж ярьдаг. Ачир дээрээ лиценз наймаалцсан байж болох сэдлүүд ингэж л асуудлуудаас  мултарч байна. Сошиал дээр нэг ААН-ийг шүүмжиллээ. Маргааш нь засаг, төрөөс очоод намнаад л байх уу. Тэр шүүмжлэгчид чинь бас шантаажлаад, ААН-үүдээс мөнгө нэхээд сууж байгааг сана.

Сошиал дуулианаар ажлаа явуулдаг Ерөнхий сайдтай л боллоо. Эдийн засаг талаас нь асуудлаа хараасай. ААН хууль зөрчсөн эсэхийг Ерөнхий сайд биш шүүх тогтоодог гэдгийг ойлгоосой. Хүмүүс нь зөвлөөсэй. ААН-үүд нь  бас төрт ёсныхоо хууль дүрмээ дээдлэх учиртайг энэ үйл явц сануулав.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүрэлсүх
Хүрэлсүх
2019-08-22 09:15

Сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгч..

Зочин
Зочин
2019-08-22 11:38

YUUH geed YUU bicheed bn ve??? egyyriinheen! STOP! Bitgii eldev-yanziin tsuu-tashaa medee tsatsaad bai!

ЗОЧИН
ЗОЧИН
2019-08-22 11:50

ХҮРЭЛСҮХ ОРКУУДАД ЗОРИУЛЖ ХЭЛЭЛ МЭДЭЭНИЙ Л АЖИЛ ХИЙДЭГ.НИЙГМИЙН УХААНТАЙ ХЭСЭГ НЬ ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА 2-С ЗАЛХАЖ БНА.

зочин
зочин
2020-02-16 13:17
Reply to  ЗОЧИН

латинцарыг олгосонгүй монгол хүн биш байх үнэндээ Хүрэлсүхийн сэлэм исгэрч с�##�хи шуугихаас. өөрөөр амьдр�##� юу өөрчлөгдөв бизнесүүдийн хоорондох тэмцэлд сэлэм эргүүлсэн хүн оролцоод ард түмний төлөө мэтээр сурт�##�чилж байна

Zochin
Zochin
2019-08-23 08:01
Reply to  ЗОЧИН

Zalhaagui,harin alga tashin huleej absan.chi bol choijoogiin hul gar,hulsnii bicheech.

Н
Н
2019-08-22 21:34
Reply to  ЗОЧИН

Хуцваа харин ч нэг зөв яваад эхэллээ

Зочин
Зочин
2019-08-22 22:29
Reply to  Н

Яг загатнасан газар маажив гэгч болж бна. Арл тшмэн маш их баяртай бгаа..

Соронзон
Соронзон
2019-08-22 12:18

Мянганбаяр олон арван жил монглоын баялгийг ховх сорж нэг ч уурхай нь нөхөн сэргээлт хийж байгаагүй олон арван охидийг бузар мөнгөөрөө олон хүний амьдр�##�аар тоголсон мөн эрүүгийхэн гэж өөрсдийгөө цоллодог шоронг йн хулгайч нарыг тэтгэж ирсэн мөнгөндөө бардаж монголын хуулийг гууль болгодог нөхөр миний бодлоор бол Мянганбаяр хохь нь лус савдаг хилэгнүүлсний гор нь гарч бна үхэхдээ Батхүүгийн адил нохой үхэл гэж дөрвөн хөллөж үхэх байхаа олон бузар хэрэг хийсэн хүмүүс богд тэгэх болно. Ерөнхий сайд Хүрэлсүх урагшаа ура ура ура.

Хххх
Хххх
2019-08-22 12:25

Шүүх нь үнэн шийдвэр гаргадаг билүү уул уурхайн с�##�барт. Шүүгчид бүгд тэрбумтан эхнээсээ мөнгөө өвөртөлөөд гараад зугтаасан

tsetseg
tsetseg
2019-08-23 10:16
Reply to  Хххх

erunhi saidin hij bga alhmud yahin argagvi zov zvitei alham gej demjij bna bidni tsuhun mongolchudad gazar shoro eh oron mini yugarch solishgvi vnet zvil uvug dedsin mini ami bie vl haihran mytrashgvi temtsej bj bidend vldesen ene saihan eh oron gazar nutgaa bid bvren bvtner in vr hvhed hoich vede vldeh estoi harihni olz omog herhevch bolgoj bolohgvi shv de baigali maani eklogin tentsver aldagdaj gazar shoro maani harihan,eh ornoo geh setgelgvi hvmvsin suvdag har amia hichesen budarmag buru vildles bolj talhlagdaj vzesgelent ungu turhuu aldaj vgvi bolj bna im ved hvn bvr l shudarga bus vildlin tuluu temtsej baigal delhige avarch hamgalah in zov shv de getel ajlin br vgvi bolj ard irged ajilgvi bolj bna gej zarim in bichij bhin bi vvnig oilgohgvi ym hvn amid bhin bol yaj iged arga olj bolno shv de getel gazar shoro, gol gori mini talhlagdan,shirgej,baigal delhi mini svirch, gazar doorh baylag mini suvdag shunaltnuudin garar orod vgvi bolchul bid yaj orshin togtnoh ve? ter uul,us, gol, murung bid bvtej chadah bilv vvnes vvdeltei surug vr dagavar in hvn turluhtun, an, amitand herhen nuluuluh ve geh metchilen olon olon hor urshig,garz hohiroltoi bid nvvr tulah bolno tim bolohor mini huvid buruutai ajilga yvulad bga kompanudin litsenzig tsutsalj baigald uchrulsan hohirlig in tululj hariutslaga tootsoh in zvin hereg mini huvid zov zvitei gej bodjin. Erunhi saida ajild in amjilt hvsi ard tvmen hezed shudraga vneni tald bga shv

Иргэн
Иргэн
2019-08-22 14:36

Юу үнэн луйвар үнэн. Юу ирээдүйд үлдэх ёстой вэ? эрүүл бие саруул ухаан. Эрүүл биеийг эрүүл орчин бий болгоно. Хэдэн х�##�тар цаасны төлөө явж байгаа компани, түүнд ажиллаж байгаа ажилчид түүний гэр бүлээс дээгүүр МОНГОЛЫН бүх хүн амыг илүүд үзнэ. ЗӨВ ШИЙДВЭР. ЗОРИГТОЙ АЛХАМ. ГҮЙЦЭЭ.

Одгэрэл
Одгэрэл
2019-08-22 23:17

Урд нь жагсаад хашиграад бичээд ч тоодоггүй дүнз шиг нөхөд бсан. Мартаа юу?! Хүрэлсүх одоохондоо зөв л явж бн. Тархи угаасан бялангач хульжин з�##�хай нөхдөөр өөрийгөө хүрээлүүлчихгүй бол сайн бнадаа

Монгол хүн
Монгол хүн
2019-08-23 00:41

Энэ бичээд байгаа м�##�аа чи бол усан толгойтой үхэр бна. Тэр ажилгүй болоод байгаа хүмүүсээ хотод авчираад тогооч зөөгч хиилэг хүн олдохгүй бна мөнгө өгий ажил хий гээд дүүрэн зар хэнч хийхгүй. Тэгээд ажилнүй боллоо гэх юм. Хар мянган ажил бна. Заав�##� тэр хүмүүс их орноо ухаж идэх ёстой юм уу

Зөв шүү дээ
Зөв шүү дээ
2019-08-23 00:46

Зөв эх орноо ухаж байгаа яамар ч хүн бодож үз. Ирээдүй чиний үр хүүхэд байгаа шүү. Тогооч зөөгч хийгээч. Олон зар мэдээнүүд л байна өжилд авна гэсэн.

Монгол хүн
Монгол хүн
2019-08-23 01:04

Энэ хүн чиний та бидний хойч үeийн төлөө зөв зүйл хийж байхад битгий л�##�артаарай өмхий баас минь. Өөрийнхөө бага тарихаар битгий сэтгэж амныхаа зоргоор ч�##�ч Зөв зүйлийн төлөө золиос байдаг юм б�##�ай минь. Тэр олон өнгөрсөн түүхэт хүмүүс үүний төлөө дайн хийж амь, цусаа урсагсан юм мэдэж ав. Ойлгохгүй байгаа бол Монгол чамд ахдана

halh mongol
halh mongol
2019-08-23 01:39

HYRELCYX shig eh ornoo gej ynen setgeleesee ajillasan 1 hynch baigaagyigees uls maani 3 han saya hyntei iim ih bayalagtai baij tuiliin yaduu niislel maani bohir emh zambaraagyi barilga buurunhii gertei murii tahir hashaa baishin nyhen jorlongoosoo salaagyi ihenh ni yaduu mash hynd amidarch bololtsootoi 1 ni bair mashinaa zarj gadaadad dyrvej hamag saihan zaluusaa aldaj baigaa ni tuiliin gutamshig emgenel bolj bna daa.ene said maani 1 yzyyriig ni atgalaa daa gej bid harj bna.amjilt hysie

Heshsja
Heshsja
2019-08-23 06:40
Reply to  halh mongol

Unen unen Khurelsukh Younerdene Battulga 3iig dahiad gargaj ireh heregtei

Hsjsh
Hsjsh
2019-08-23 06:38

Bitgii hen neg luivarchnii gar hul bol.Medeej bugd barimtaar batlagdsan bga.Uchir zuggui haagaad bga yum ogt bhgui.Bisuness ni huuli jurmaa dagadag bol aigaaad bh zuil ogt bhgui.Huuli bus uildeld hariutslagaa huleeh yostoi.Ene jishig ch udaan bugshisaar tur bga bhgui ni medegdehgui olon jil bolloo.Aj ahuin negj tatwar tulugch ajiliin bair burduulegch gj bitgii dongos.Ihenh uurhaid hyataduud ajillaj bga.Mongol humuusee ajiliin bairaad hangan zohitsuulalt hgd ehelchihsen.Huuli bus gazar tatwar tulduggui yum

Монгол сэтгэлгээ
Монгол сэтгэлгээ
2019-08-23 08:59

Уул усаа газар шороогоо ухаж сэндийчэж мөнгө олж амьдархуу. Өөр ажил зөндөө байна олж хийг. Монгол улсын эрх ашиг, өмч хөрөнгө, газар шороо, ирээдүй хойчынхоо амьдрах орчин нөхцлийн эсрэг дайсгансан дотоодын дайснуудаар Монгол улс дутахгүй ханаж цаддаггүй амруу нь хайлсан �##�таар цутгаж хороовол таарна. Алтны хара�##� идээсэй новшнуудыг

Зочин
Зочин
2019-08-23 11:22

За хуцаа. Газрын баялгийг минь эрх мэдлээ ашиглан давуу эрхтэйгээр олж авчихаад, хэдхэн гэр бүл хагартлаа баяжиж, ард иргэд нь ядуугийн туйл болж болдог юм уу. Төр буруу бодлого хэрэгжүүлж, их хур�##�д эрх мэдэлд бизнесийн бүлэглэлийн, арчаагүй олигархууд гарснаар ийм байд�##�д хүрлээ. Одоо эднийг засаж з�##�руулж байгаа нь зөв юм аа. Том эрх ашиг зөв бодлого шударга нийгмийн төлөө хэдэн олигархийг дампууруулах, хэдэн ажилтны ц�##�ин ажил бол лагай л бна.

Гомдол
Гомдол
2019-08-23 23:20

Зөв эхлэлийг заазуурдаад эхэллээ. Энэ сэтгүүлч шиг сэтгүүлч олширвол Монгол удаан оршин тогтнохгүй ээ. Энэ ороо бусгаа цагт эрсдэлгүй эргэлт гэж байхгүй. Энэ шинэ эргэлтийг шүүмжлэх эрх хэнд ч байхгүй.

Нар
Нар
2020-02-12 10:25

Маш зөв зоригтой хүн дээ

Иргэн
Иргэн
2020-02-12 14:54

Мядагбадам сэтгүүлч ЗГ-ын үйл ажиллагааны эсрэг байр суурь баримт�##�даг МАНАН-д худ�##�дагдсан сэтгүүлч. Дандаа л уул уурхайн луйварчдыг өмөөрч хамга�##�ж байдаг. Мөнгө бодохоос илүү эх орноо бодооч.

Зоригоо
Зоригоо
2020-02-12 20:30
Reply to  Иргэн

Сэтгүүлч зөв өнцгөөс нь харж сайхан бичжээ. Хамгийн олиггүй хүчирхийлэл бол төрийн хүчирхийлэл. Мунхаг хүнд тамга бүү бариул.

Холбоотой мэдээ

Back to top button