Чингэлтэй дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэг барьжээ

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж дуусах шатандаа явж байна.
Тус дүүргийн 16-р хороонд цэцэрлэгийн насны 1188 хүүхэд оршин суудаг бөгөөд нийт төрийн өмчийн хоёр, төрийн бус өмчийн гурван цэцэрлэгтэй. Хорооны 653 хүүхэд харьяа хорооныхоо цэцэрлэгт хамрагддаг бол 229 хүүхэд өөр дүүрэг, хороонд хамрагдан сурч, 306 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, тус хороонд амьдардаг нийт хүүхдүүдийн тал нь цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж хороондоо сурч чаддаггүй гэсэн үг юм.
Харин 150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор дээрх тоо багасна гэж албаны хүмүүс мэдээлж байна. 2019 онд барьж эхэлсэн тус цэцэрлэг энэ оны хичээлийн шинэ жилээр ашиглалтад орно.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.