Засгийн газар шинжээчдийн дүгнэлт, ТЭЗҮ-ээр “Рио Тинто”-г шантаажилж, Арбитрт ялах санаа өвөрлөжээ

“Оюу толгой” ХХК татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн арбитрын шүүхэд өгсөн. Харин Засгийн газар хариу болгож сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа.
Энэ асуудлыг наймдугаар сард арбитрын шүүх хэлэлцэх товтой байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Татварын маргаанд ялах нь Монголын Засгийн газарт ихээхэн чухал байгаа юм.
Анх 2018 онд Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 онд төлсөн татварын тайланд аудит хийж, 150 сая ам.долларын акт тавьсан. Үүний 4.8-ыг нь хүлээн зөвшөөрч, төлсөн бол үлдсэнийг нь Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон.
Харин дараа нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард дахин 649 тэрбум төгрөгийн акт тавьсан ба “Оюу толгой” талаас үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй хэмээж, өмнөх Арбитрын шүүх дээрх маргаандаа нэмж оруулна гэж мэдэгдсэн билээ.
Гэсэн хэдий ч дотоодын хууль журамд нийцүүлэн, “Оюу толгой” ХХК-иас Төрийн сангийн дансанд энэ 649 тэрбум төгрөгийг түр байршуулах байдлаар төлсөн юм. Өөрөөр хэлбэл Арбитрын шүүхэд тэд ялалт байгуулбал энэ мөнгөө буцааж авах нөхцөлтэй гэсэн үг.
Сонирхолтой нь ингэж төлсөн төлбөрийг нь Засгийн газар халамж болгон үрэн таран хийсэн. Тодруулбал, өнгөрсөн хавар иргэн бүрд 300 мянган төгрөг тараасны эх үүсвэр нь уг хөрөнгө байсан билээ.
Иймд хэрэв Монголын Засгийн газар Арбитрын маргаанд ялагдвал төдий хэмжээний өртэй болж хоцорно гэсэн үг. Хамгийн наад зах нь ийм утгаар Арбитрт ялах нь Засгийн газарт чухал байгаа юм.
Харин яг наймдугаар сард багтан маргаан хэлэлцэж эхлэхийн өмнө Засгийн газраас гэнэтхэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан нь анхаарал татсан. Засгийн газраас санаачилж, томилон ажиллуулсан уг шинжээчид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хугацаа хэтэрсэн нь “Рио Тинто” группээс тайлбарлаж байсанчлан геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж дүгнэсэн талаар Х.Нямбаатар, Г.Ёндон нарын сайд мэдэгдсэн билээ.
Мэдээлэл хийх үеэрээ Х.Нямбаатар сайд “Далд уурхан бүтээн байгуулалтын шинэ ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Рио Тинто талд мэдэгдсэн. Энэ нь бидний шүүх дээр учрах эрх зүйн маргаанд ч, хэлэлцээрт ч сайнаар нөлөөлнө” гэсэн утгаар ярьсан юм.
Нэг талдаа дотоодын томоохон төслийг ард түмэндээ ашигтай, хариуцлагатай менежмэнтээр удирдах гэсэн том агуулга нь ихээхэн зориг, шинэчлэлийн шинжтэй харагддаг. Энэ чиглэл дэх хэлэлцээрийг Монголын талаас ахалж буй нь Х.Нямбаатар, түүний ард Л.Оюун-Эрдэнэ.
Гэхдээ явцуу талаас нь харвал, халамж болгож тараасан татварын төлбөртөө “бантаж”, Арбитрын шүүхэд ялахын тулд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр хөрөнгө оруулагчдыг “шантаажилж” эхэлсэн нь энэ гэлтэй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Данхрушка???? данх шиг хэлбэртэй хоосон толгойг нь өхөөрдөж, данхраадагдаж амьдардагыг нь егөөдөж хайрлав ????
Khundlungiin shinjeech l geed baikh um. Khaanakhiin yamar geech gazraar khiilgesen um bol? Ter talaar eruusuy medeelel garakhgyi ym. Gadnii shyykh deer olon ulsad khyleen zuvshuurugdsun gazriin dygneltiig l khyleen zuvshuurch avch yzne gedgee medej l bgaa bailgyi dee.
Яг л заналт дайсныхаа санааг бичиж байгаа юм шиг яасан муухай, дургүй хүрмээр гарчигтай нийтлэл вэ. Эцсийн эцэст монголынхоо төлөө л хийж байгаа ажил. Үүнийг бичигч Тэнгис Та монгол хүн шиг л байх юм.
Шударга бус хөрөнгө оруулагчийг "дээрэмчин" л гэнэ биз дэ?
Улсынхаа эрх ашгийг үгүйсгэж байдаг эрхэм бичээч нь "үр могой" адил аж.
Тэнгис гэгч хэний захиалгаар улсынхаа эрх ашгийн эсрэг юм бичээд байна?!
Засгийн Газар маш зөв ажиллаж байгаа юм бна. Чин сэтгэлийн баяр хүргэе! Нөгөө Багабанди новшийг бушуу хөөж явуул.
Popchid uursdiikhuu medleggyi, medeelelgyi khynyysiig l khoshigruulj chadakhaas gadnii mergesh'sen uul uurkhai, sankhyygiikhen bolood companiudiig khoshigruulj khulkhiddana gej ch baikhgyi bailgyi dee. Yamar ed nar shig socialiin comment kharj ajlaa khiideg ulsuud bish. Onol, practice, juram zarchmiikhaa daguu l ajillana shyy dee.