Нийгмийн

Үйлдвэрийн хиймэл нууранд нэг хүн живж, нас баржээ

Нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд живж, нас баржээ. Тодруулбал, тухайн үйл явдал Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар болжээ. Талийгаач нь 22 настай, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн байсан аж.

Хиймэл нууранд живсэн тухай дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид наймдугаар сарын 11-ний өдрийн 09:53 цагт очсон байна. Улмаар тухайн өдрийн 11:30 цагт тус иргэний цогцсыг нуурын 11 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button