Нийгмийн
Японы Засгийн газар манай улсад 117,000 тун Pfizer вакцин хандивлалаа
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл” хэрэгжиж буй. Энэ хүрээнд 117,000 тун Pfizer вакцин тээвэрлэсэн агаарын хөлөг өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан байна. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авах болно.

Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.