ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

ВЕНЕСУЭЛ: Мөнгөн тэмдэгтийнхээ арын зургаан оронг хасна

Венесуэлийн эрх баригчид үндэсний мөнгөн тэмдэгт болох боливарыг дахин шинээр хэвлэн гаргахаар бэлдэж эхэллээ. Тэнд боливар үнэгүйдэж, ханшийн уналтад ороод байсан юм. Гиперинфляци буюу хэт инфляцийн “гал”-д шатсан мөнгөн тэмдэгтээ ийнхүү солихооор болов.

“Блүүмберг” /Bloomberg/ агентлагийн мэдээлснээр Венесуэлийн Төв банк тус ​​улсад өдөр тутмын гүйлгээг хялбаршуулахын тулд боливараас сүүлийн зургаан тэгийг “арилгах” шийдвэр гаргажээ. Уг шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж, шинэ мөнгөн дэвсгэртийг зах зээлд оруулж гүйлгээнд гаргахаар зэхэж байгаа аж. Хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 100 боливар байх юм ба одоогийнхоор 100 сая /100,000,000/ боливартай тэнцэнэ гэсэн үг.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд боливарыг ийнхүү гурав дахь удаагаа хэвлэхээр болж байгаа юм. Тус улсад нэг америк долларын ханш 3,219 сая боливар байсан бол одоо мөнгөн тэмдэгтийг шинэчилснээр нэг америк доллар 3,2 боливар болж буурна.

“Мөнгөн дэвсгэр олон тэгтэй байх нь төлбөр тооцоо хийхэд төвөгтэй. Мөн, үнийн тэмдэглэгээнд ч багтдаггүй” хэмээн “Consecomercio” жижиглэн худалдааны группын Ерөнхийлөгч асан Фелиппе Капоссоло ярив.

Социалист дэглэмийн үед буюу Ерөнхийлөгч асан Уго Чавес засгийн эрхэнд гарснаас хойш доллартай харьцах ханш 510 дахин суларсан байсан.

Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсын инфляци жилийн дүнгээр 2,840 хувь, 2019 оны эхнээс 300,000 хувьд хүрч байв.

Сүүлийн таван жилийн хугацаанд Венесуэлийн эдийн засаг даруй 30 хувиар доошилсон тус улсыг Дэлхийн худалдааны нэг хэсэг болох түүхий газрын тосны гол салбарыг уналтанд оруулсан.

2016 оноос хойш Венесуэлд “хар алт” олборлох хэмжээ дөрөв дахин буурч, өдөрт 2,1-ээс 0,5 сая баррель болжээ.

Тавдугаар сарын эхээр Ерөнхийлөгч Николас Мадуро хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 1,8 сая америк доллараас 7 сая боливар болгон нэмэгдүүлэх тухай зарласан бөгөөд энэ нь одоогийн ханшаар 2,5 доллартай тэнцэж байгаа юм.

Ерөнхийлөгч Мадурогийн зарлиг батлагдахаас өмнө Венесуэлийн хувийн болон төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээ сард 64-хөн цент байсан юм.

(Эх сурвалж: finanz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button