Цагаан сарын дараа инфляци 10 хувьд хүрэх үү

Он гарснаас хойш Монгол Улс өмнөх оны мөн үеэс нүүрсний экспорт нэг сая тонноор давуулсан боловч нүүрсний үнийн уналттай холбоотойгоор өнгөрсөн оны нэгдүгээр сард борлуулсан тонн тутмын үнээс 44 хувиар буурсан нь эдийн засагт дарамт үүсгэхээр байна.
Мөн Хятадын талаас манайхаас биржээр авах нүүрсний хэмжээг сааруулсан нь цаашид экспортын орлогыг бууруулахад нөлөөлөх нөхцөл үүсэх боломжтой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 9.0 хувь бол Улаанбаатар хотод 9.1 хувьтай хэмээн Монголбанкнаас мэдээлжээ.
Оны эхэнд мөн экспортын хувь хэмжээ өмнөх оныхоос 23.1 хувиар буурсан нь 2024 оны төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл төв банкнаас гаргасан эдийн засгийн өөдрөг төсөөлөл оны эхний зорилтод хүрэхээргүй харагдаж буй. Зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжихгүй байгаа энэ үетэй цагаан сарын баяр давхцаж, ам.долларын ханш ч мөн өсөлттэй байгаа бөгөөд цагаан сарын дараанаас инфляцид дарамт үүсэж 10 хувьд хүрч магадгүй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯГ ҮНЭНДЭЭ ИНФЛЯЦИ 20 ХУВЬТАЙ БАЙГАА