20 настай Болдсайханы Хонгорзул “Токио-2020” олимпын наадамд анх удаа өрсөлдөхдөө хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан нь олны анхаарлыг ихээхэн татсан. Олимп, дэлхийн аварга болох ирээдүйтэй, “Парис-2024” олимпод амжилт гаргах гол найдваруудын нэг торниж байна гэж итгэл, найдвар тээж буй хүн олон.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Цэлмэг өглөө” компанийн бөх Б.Хонгорзул цахиур хагалсаар яваа тамирчин. Дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь тэрбээр 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 19 насандаа түрүүлж, шуугиулсан. Улмаар өнөө жил Казахстанд болсон олимпын эрхийн тэмцээнд түрүүлж, “Токио-2020”-д зодоглох эрх өвөртөлсөн юм.
Б.Хонгорзул өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, ДАШТ-ий хүрэл медальтай. Өсвөрийн УАШТ-д нэг үзүүрлэн (2014) дөрвөн удаа завсаргүй түрүүлсэн (2015, 2016, 2017, 2018) босоо аварга. Залуучуудын УАШТ-ий гурван түрүүтэй.
Мөн “Mongolia open” олон улсын тэмцээний дэд аварга, залуучуудын улсын хошой аварга, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Азийн хүүхдүүд”, “Монгол туургатан”, “Асашёорюү кап” тэмцээний алтан медальтай.

Уржигдар эх орондоо ирсэн түүнийг нутаг буцахынх нь өмнө ийн ярилцлаа.
-Сайн явж ирэв үү. Б.Хонгорзул 20 насандаа олимпод анх удаа барилдаад V байрт шалгарлаа. Амжилт, алдаа, оноогоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Би зөвхөн түрүүлэх л зорилготой өрсөлдсөн. Бэлтгэл анх хийж эхлэхэд л С.Мөнхдуулдах багш “Бидний зорилго улсын аварга, дэлхийн аварга болохоор хязгаарлагдахгүй. Гол зорилго маань олимпын аварга болох” гэж бидний сэтгэл зүйг бэлдсэн. Олимпод барилдана гэхээр надад анхандаа төсөөлөгддөггүй байлаа. Их л хол санагддаг байв.
Би чөлөөт бөхөөр 10 жил хичээллэж байна. Энэ жил Казахстанд болсон тэмцээнээс олимпын эрх авсныхаа дараа гол зорилгоо “Олимпоос алтан медаль авна” гэж тодорхойлсон. Энэ удаа зөвхөн түүндээ хүрэхийн төлөө өрсөлдлөө. Хэдийгээр би одоо 20 настай, олимпод анх удаа барилдсан ч гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байна.
-Медаль авч чадаагүйдээ юү, барилдааны агуулга талаасаа юу?
-Аль, аль нь. Ялангуяа хийсэн барилдаанууддаа сэтгэл дундуур байгаа. Би Токиогийн олимпод барилдахдаа олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Японы бөх Рисако Кавай, олимп, дэлхийн аварга Хелен Марулис нарт ялагдсан. Хоёуланг нь ялах боломж надад байсан. Хүссэн, төлөвлөсөн барилдаанаа бүрэн гаргаж чадсангүй.
Цар тахлын улмаас тэмцээн хуруу дарам болсон, олимпын өмнөх бэлтгэл дээр бэлтгэл хангагч цөөн байсан нь миний гэлтгүй бусад бөхийн амжилтад нөлөөлсөн. Тамирчдынхаа бэлтгэлийг сайн хангах, амжилтад хүргэхийн төлөө Монголын чөлөөт бөхийн холбоо сайн ажилласан.
-“Зөвхөн олимпын аварга болохын төлөө л барилдсан” гэлээ. Ийм их итгэл, эрч хүчийг юунаас авдаг вэ?
-Олимп гэлтгүй бусад тэмцээнд ч мөн зөвхөн түрүүлэхийн төлөө л барилддаг. “Мөнгө юм уу хүрэл медаль авчихъя. Тэр бөхийг ялахгүй байх, энэ бөхөд унаж магадгүй” гэж огт боддоггүй. Бүгдийг нь ялна, түрүүлнэ л гэж боддог.
Токиогийн олимпод барилдсан нь надад их туршлага боллоо. Парисын олимпод түрүүлж чадна гэсэн итгэл дүүрэн байна. Би өөрөө л хичээж, хөдөлмөрлөн, сахилга баттай байвал тийм боломж, нөөц надад бий. Бүх зүйл надаас л шалтгаална.
-Сугалаа гарсны дараа хэн, хэнтэй хэрхэн барилдахаар төлөвлөв?

-Олимпод барилдсан 16 бөхтэй хэрхэн барилдах төлөвлөгөөг С.Мөнхдуулдах багш, шигшээгийн дасгалжуулагч нартайгаа ярилцаж, сайтар боловсруулсан. Сугалаа гарахаас өмнө ч миний гол өрсөлдөгч Японы бөх байлаа.
Түүнтэй нэг хэсэгт багтсаныхаа дараа С.Мөнхдуулдах багштай холбоо барихад “Гоё сугалж. Ийм хэсэгт багтаад ялсан ч, дийлдсэн ч алдах зүйлгүй. Бүхнээ л дайчлах чухал” гэсэн. Олимпод анх удаа барилдахдаа ер сандраагүй. Эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиераг ялсны дараа дэвжээн дээр дахиад гармаар санагдсан. Тийм гоё мэдрэмжийг дахин, дахин мэдрэхийг хүссэн.
Би 2011 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэж байна. 2012 оны олимпоос С.Батцэцэг эгчийг хүрэл медаль авахад нь их баярлаж, түүн шиг тамирчин болохыг, амжилт гаргахыг мөрөөдсөн. Олимпод чөлөөт бөхийн төрөлд 3-4 удаа түрүүлсэн япон бөх цөөнгүй бий. “Би яагаад тэгж чадахгүй гэж. Оролцсон олимп бүртээ түрүүлэх боломж бий” гэж бодсон.
-Хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай барилдсан. “Токио-2020”-д түрүүлж, олимпын хошой аварга болсон түүнтэй хэрхэн барилдсан бол ялах боломж байв?

-“Миний өрсөлдөгч олимп, дэлхийн аварга бөх” гэж огт бодоогүй. Түүнээс бэргээгүй. Рисако Кавайтай хэрхэн барилдах талаар С.Мөнхдуулдах багштайгаа нэлээд ярилцаж, зөвлөсөн. Түүнийхээ дагуу барилдахыг маш их хичээлээ. Даанч санаснаар болсонгүй.
-Хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хелен Марулистай барилдсан. Түүнтэй өрсөлдөхдөө барилдаанаа бүрэн гаргаж чадсан уу?
-Чадаагүй. Би Токиогийн олимпод дөрвөн барилдаан хийлээ. Хамгийн муу хийсэн барилдаан нь хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн. “Ялбал олимпоос медаль авна” гэж бодохгүй, тайван барилдахыг хичээсэн. “Медалиас мултарчихвал яана аа” гэж огт бодоогүй. Барилдаандаа сэтгэл дундуур байна.
Олимпын медалийн үзүүрээс атгаад алдан, дэвжээнээс буухдаа их харамссан. Барилдааны дараа допингийн шинжилгээ өгөөд, хүлээгээд гурван цаг суусан. Тэр хугацаанд олон зүйлийн талаар бодлоо.
Түүнээс өмнө фэйсбүүкт огт ороогүй. Шинжилгээ өгч байхдаа цахим хуудсаа нээхэд маш олон хүн надад баяр хүргэн, амжилт хүссэн байсан. “2024 оны олимпод амжилт гаргах ирээдүйтэй охин байна” гэж олон хүн цахим хуудсандаа бичсэнийг хараад сэтгэл жаахан тайвширсан. Тэгж байхдаа ээжтэйгээ цахимаар холбогдохдоо царайг нь хараад л уйлчихсан.
Аав, ээж хоёр миний ялагдлын талаар огт яриагүй. С.Мөнхдуулдах багш “Битгий харамс, миний охин. Дараагийн олимп ойрхон байна” гэсэн. Тэгэхээр нь “За, ер нь Токиогийн олимпоос хуримтлуулсан туршлага, алдаа, оноогоо сайтар дүгнэе. Парисын олимпод амжилт гаргахын эхлэл ч юм бил үү” гэж бодож сууна.
-Казахстанд болсон тэмцээнээс Б.Хонгорзул олимпын эрх авсан. МЧБХ-ноос олимпод оролцуулахаар сонгоход “Токио-2020”-ийг хэрхэн төсөөлөв, ямар мэдрэмж төрсөн бэ?
-2020 оны улсын аваргад түрүүлсэн тамирчдыг энэ жилийн олимпын эрхийн тэмцээнд оролцуулсан. Олимпын эрх авсныхаа дараа би тайвшраагүй. Хүмүүс надад баяр хүргэхэд “За, болоогүй шүү. Одоо хамгийн чухал тэмцээн болох олимп хүлээж байна” гэж бодсон.
Монголын чөлөөт бөхийн тамирчид Токиод долдугаар сарын 28-нд очсон. Тиймээс чөлөөтийнхөн олимпод нээлт, хаалтад оролцож чадаагүй. Олимпын наадмын нээлтийг зурагтаар үзэн, Монголынхоо тамирчдыг хараад сэтгэл их хөдөлж, огшсон. Нээлтэд оролцсон бол гэж харамсаагүй. Олимпын нээлт, хаалтад оролцох бус амжилт гаргах л надад чухал байлаа.
–Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээнд торнисон шилдгүүдийн нэг нь, та. Чөлөөт бөхөөр хичээллэсэн дурсамжаасаа хуваалцана уу?

–Би эхээс хоёулаа, нэг дүүтэй. Манай удамд барилддаг хүн байхгүй. Багаасаа эршүүд, хөдөө өссөн. Анх сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд 35 кг-д өрсөлдөөд дийлдсэн. Шарандаа биеийн тамирын багшаасаа гуйж байгаад 38 кг-д барилдаад мөнгөн медаль авсан юм. Тухайн үед би чөлөөт бөхийн талаар мэддэггүй байлаа. Ангиа төлөөлөөд л барилдсан юм.
Мөнгөн медаль авсандаа урамшаад С.Мөнхдуулдах багшийн шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэсэн. Тухайн үед би 10 настай байсан. Багш анхнаасаа “Аймгийн, улсын аварга болох сон” гэдэг сэтгэл зүйгээр биднийг бэлдээгүй. Зөвхөн олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргах, түрүүлэх талаар л ярьдаг, бэлддэг. “2020 оны олимпод бүгдээрээ оролцоно” гэж биднийг урамшуулж, бэлдсээр өдий хүрсэн. Анхнаасаа бидний зорилго тийм том болохоор сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг, бэлтгэл сургуулилалт ч илүү үр дүнтэй байдаг.
Нэг үеийн хүүхдүүд бэлтгэл хамт хийж эхэлсэн болохоор надад гоё санагддаг. Бүгд дотно найзууд. Биднийг С.Мөнхдуулдах багш их сайн зангидаж, атгасан гар мэт байлгадаг. Бэлтгэл хийн, тэмцээнд оролцохдоо үргэлж хамт явдаг. Амжилт гаргах, нэгнийхээ медаль хүртэхийг харах, баяр хүргэх хамгийн сайхан. Би чөлөөт бөхийн спортгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Тийм болтлоо энэ спортод дурласан.
-Эмэгтэй хүүхэд хичээллэх боломжтой спортын олон төрөл бий. Чөлөөт бөхөөр анх хичээллэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, ээж хоёр анхандаа нэлээд дургүйцсан. “Юун чөлөөт бөхөөр барилдах вэ. Манай удамд бэлтгэл хийдэг хүн байхгүй. Боловсрол эзэмшсэн нь дээр” гэдэг байлаа.
Намайг чөлөөт бөхөөр хичээллүүлэхгүй гээд бүтэн сар бэлтгэлд явуулаагүй. Тэгж байхад С.Мөнхдуулдах багш намайг Баянхонгор аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахад нь түрүүлсэн. Түүнээс хойш аав, ээжийн бодол өөрчлөгдсөн. Өмнө нь тэмцээн, бэлтгэлийн зардал хайгаад явдаг байхад би огт шантарч, “Больё” гэж бодож байгаагүй. Гэр бүлийнхэн маань намайг бүх талаар дэмждэг, арыг минь даадаг.
-Анхны юм бүхэн их дурсамжтай. Олон улсын ямар тэмцээнээс анх медаль хүртэж байв?
-Хамгийн анх 2016 оны Азийн хүүхдийн их наадамд барилдахдаа түрүүлсэн. Анхны том тэмцээн маань тэр байлаа.
-2020 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлсэн. Олимпын эрх авах, Токиогийн дэвжээнд зодоглохын эхлэл нь тэр тэмцээн байлаа.
-Тухайн үед би 19 настай байсан. Улсын аварга болчихоод багшийгаа тэврэхэд өөрийн эрхгүй уйлчихсан. Насны ангилал заадаггүй байхад нь анх удаа өрсөлдөөд, 2019 онд хүрэл медаль хүртсэн. Түүнийгээ дараа жил нь ахиулж, түрүүллээ.
Аав, ээж хоёр намайг дэмжихээр Баянхонгороос анх удаа хамт ирсэн юм. Тэд маань охиноороо бахархаж байна гээд их баярлаж билээ.
–Өнгөрсөн жилийн УАШТ оны эхэнд болсон. Шинэ жилээ тухтай тэмдэглэж амжсан уу?
-Амжаагүй ээ. Шинэ жилээс илүү УАШТ чухал. Тиймээс нэг их ач холбогдол өгөөгүй. Нөгөө талаар формондоо, жиндээ орчихсон болохоор хамаагүй юм идэж болохгүй. Бид аймагтаа шинэ оноо гаргачихаад нэгдүгээр сарын нэгний өглөө үүрээр наашаа (Улаанбаатар) хөдөлсөн юм.
-Одоо бэлтгэлээ Баянхонгорт хийн, тэмцээнд оролцдог нь хэвээрэээ юү?

-Хэвээрээ. Би бэлтгэлээ нутагтаа С.Мөнхдуулдах багшийн удирдлагад хийдэг. 2019 онд шигшээ багийн тамирчин болсон. Шигшээ багийн цугларалттай, хамтарсан бэлтгэлтэй үед Улаанбаатарт ирдэг.
Орон нутагт бөхчүүд бэлтгэн, том тэмцээнд амжилт гаргаж болохыг С.Мөнхдуулдах багш маань үлгэрлэж яваа. 2024 оны олимпод амжилт гаргах ирээдүйтэй олон бөх манай аймагт бий.
-Токиогийн олимпоос медаль авсан М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар Баянхонгор аймгийнх. Хонгор нутгийнхан энэ удаагийн олимпод амжилттай, өнгөтэй оролцлоо, тийм ээ?
-Тэглээ. Олимпоос М.Уранцэцэг эгч, Ц.Цогтбаатар ах хоёр медаль авахад нь их баярласан. Монгол Улс олимпын хоёр медальтантай боллоо гэж мэдээж бодсон. Нөгөө талаар хоёулаа манай Баянхонгор аймгийнх гэж бодохоор бүр дотно санагдсан.
-Орон нутагт бэлтгэл хийх, хаа хол Баянхонгороос Улаанбаатарт ирж тэмцээнд оролцох бэрхшээлтэй санагддаг уу?
-Баянхонгор аймаг Улаанбаатараас 630 км зайтай. 2012 оноос хойш бид нутгаасаа ирж тэмцээнд оролцож байна. Одоо бүр дасчихсаан.
Бид Баянхонгороос тэмцээнд оролцохоор ирэхдээ хамгийн цөөндөө 15-уулаа ирдэг. Заримдаа 20 гарна. Багшийн маань найз Батжаргал ахын машинаар бид үргэлж явдаг. Жагаа ах биднийг зөөх дуртай.
Тамирчдад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь санхүү. Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, манай аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Тойвгоо нар биднийг маш сайн дэмждэг.
-Б.Хонгорзул ямар хообийтой вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа ном унших, аялах дуртай. Хөдөө явах, морь унах үнэхээр гоё.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Токиогийн олимпоос эх орон руугаа ирж явахдаа “Үзэхийн хязгаар”-ыг уншсан. Одоо уншиж дуусгахад хэдхэн хуудас үлдсэн.
-Энэ жил УАШТ, ДАШТ болно. Бэлтгэлдээ хэзээнээс орох вэ?
-Тав хоног амарчихаад эргээд бэлтгэлдээ орно. Есдүгээр сарын эхээр УАШТ-тэй. Аравдугаар сарын эхээр ДАШТ болно. Юуны түрүүнд УАШТ-д түрүүлж, ДАШТ-д барилдах эрх авах чухал. Одоо ингээд л олимп дуусангуут дараа дараагийн тэмцээн биднийг хүлээж байна.
Өмнө нь би ялагдсаныхаа дараа уйлчихдаг байсан юм. Нэгэн тэмцээнд ялагдаад уйлж суухад багш ирээд “Ялагдчихаад яагаад уйлаад байгаа юм бэ. Уйлах шалтгаан биш” гэсэн. Тэрнээс хойш уйлахаа больсон.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д өмнө нь оролцож байсан бил үү?
-Үгүй, анх удаа барилдана. Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын томоохон тэмцээнд барилдсан нь энэ жилийн олимпын эрхийн тэмцээн байлаа.
ДАШТ-д эрхээ аваад барилдвал сая Токиогийн олимпод өрсөлдсөн бөхчүүтэй хүч сорино. Дэлхийн аварга болохын төлөө барилдана. Олимпод ялагдсан бөхчүүдээс даагаа нэхэхийг хүсэж байна. Барилдаад үзчихсэн болохоор дараа учраа таарахдаа хавьгүй туршлагатай өрсөлдөнө.
-Өнөөдөр таныг “Их засаг” олон улсын сургуулийн удирдлага хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хэддүгээр дамжаанд сурдаг вэ?

-Би “Их засаг” олон улсын сургуулийн хоёрдугаар дамжаанд сурдаг. Өнөөдөр (өнөөдөр) сургуулийн маань удирдлага хүлээж авч уулзан, төгстөл 100 хувь үнэгүй сургахаар болсонд нь баярлаж байна. Спортыг, тамирчдыг их дэмждэг, ойлгодог “Их засаг” сургуульд сурдгаараа бахархдаг.
-Нутаг руугаа хэзээ буцах вэ?
-Бэлтгэл, тэмцээн гэсээр нэгдүгээр сараас хойш гэртээ цөөхөн удаа харьсан. Хэдхэн хоноод л буцаж ирээд байлаа. Олимп дуусангуут гэртээ хурдан харья гэж яарлаа. Гялс хариад “Хөдөө явъя, айраг ууя, сайхан амаръя” гээд яарч байна. Гэрээ их санаж байна. Хурдхан л гэртээ харих сан гээд догдолж сууна.
С.Мөнхдуулдах багш маань хаа хол Баянхонгор аймгаас эхнэртэйгээ хамт ирж намайг тоссонд баярлаж байна. Аав, ээж хоёрын маань ажил нь амжаагүй. “Хэзээ ирэх вэ. Өнөөдөр наашаа гарах юм уу. Охинтойгоо хурдхан л уулзмаар байна” гээд аав, ээж хоёр байсхийгээд л холбоо барьж байна.

Би тэмцээнээс ирэх бүртээ аав, ээждээ, дүүдээ, багшдаа бэлэг авдаг. Энэ удаа цар тахлын улмаас олимпын тосгоноос гарах боломж байгаагүй. Тэдэндээ зориулж бэлэг авах боломж гарсангүй. Тэнд худалдаалж байсан зүйлсээс л авсан.
Намайг үргэлж дэмждэг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбооны дарга Тойвгоо, С.Мөнхдуулдах багшдаа, багшийнхаа ханьд нь, “Женко” клубийн захирал Х.Баттуул ахдаа, Японд амьдардаг Бямбасүрэн ахдаа, “Хонгор нутаг” дэвжээ, Амартүвшин захиралтай “Цэлмэг өглөө” компанийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, шигшээ багийн таван багшдаа, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд цаашид улам хичээнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дасг�##�жуулагч С.Мөнхдуулдахын хийсэн ажлын үр дүн, Б.Хонгорзул охины барилдааныг шимтэн үзсэн. Дээлний зах мушигаж л суулаа. Ярьсан шигээ санаа байв ч сачий хүрсэнгүй. Эхлээд Японы бөх Рисако Кавай, олимп, дэлхийн аварга Хелен Марулис, Европын хэдэн аврага бөхчүүдийг ялдаг болох хэрэгтэй. Тэгвэл нэг л өдөр Орхон эгч шигээ үнэхээр итгэл дүүрэн хүчирхэг бөх болно. Бэлтгэл, мэх, угсраа мэх, хэвтээд ажиллах мэх, дар�##�т, хамга�##��##�т г.м тактик, стратеги, онолын түшинд сайтар суд�##�ж баараггүй үед хийдэг өөрийн дархан 10 мэхтэй болох хэрэгтэй. Бөхийн спорт дэлхийд үнэхээр өндөр түвшинд хөгжсөн байна. Ийм үед өндөр түвшингийн бэлтгэл л хэрэгтэй. Дараагийн олимпид багштай нь хамт явуулах хэрэгтэй байх. Ингэж байж л ял�##�тын тухай ярина даа. Сайхан амарч аваад багштайгаа сайн ярилцаж үлдэж буй 3 жилд яс арьс болтлоо бэлтгэлээ хийх хэрэгтэй мөн биеийн бяр суух хэрэгтэй. Жиндээ жижиг бас , бяр дутаж байна.
Зорилгодоо хүрнээ охин минь. Нэг л өдөр дэлхийд түрүүлж ,олимпын манлайд зогсож байх болно. Ганцхан л юм бна. Манай бөхчүүд бэлтгэлийг ёстой робот болтлоо хийх хэрэгтэйг саяны олимп харууллаа. Биеийн хөгжил, сэтгэл зүй биднээс тэд хол тасарчээ.
yrih yah ve ajlaa bod yag odoonoos
дураараа ярих юм даа мөнгө хүрэл мед�##�ь авсан бол ингэж ярихсан мед�##�ийн төлөө Япон болон АНУ бөхчүүдтэй барилдаад юм болохгүй харагдаж бн лээ
сайн бна.Орхон шиг мундаг бөх болоорой.
Manai bohchuuded yalagchiin setgel zuig bagaas n suulgah heregtei haragdaj bna
Daichin,shuvtan ajilladag bohchuudiig beltgeh heregtei,tegehgui bolohoor taktikiin barildaan gej huleej bgaad oorsdoo ter mehendee taktikdaa horluulchih uym
Yadaj 25 hurlee turuud hunte syygaad soliorood yavchihgu bol ug ni 24 onii olimp bn shuuuu Hichegerei
ЗА ТЭГЭЭД ЮУ ЮУГҮЙ ТОМ2 БААГААД, МАНГАРТААД БАЙГААРАЙ. ЧӨЛӨӨТМЙХӨН ЕР НЬ НИЛЭЭН СУМТАЙ НӨХДҮҮД ЮМАА
20 хүрчихсэн хүнийг охин гээд байх юм. Тэгээд түрүүлэхгүй яасан юм. Маш муу барилдсан.
Сэтгэл зүйн бэлтгэл муу байна лээ. Шийдсэн барилдаан хийж чадахгүй бэргээд айгаад байгаа харагдана лээ.
BELTGEL, XURD, CHADVAR MUU BAISAN. GARAAD OROXOD NI L XODOLGOONOOR NI YALAGDAX NI TODORXOI BAISAN. ER NI ENE XUUXEN CH BISH BUSAD MONGOLIIN TAMIRCHID DAAN CH BELTGEL MUU, XURD BARILDAANII UR CHADVAR MASH DOROI NI YAMAFT XARAGDSAN. IIM BAIDLAAR BOL XEZEE CH OLIMPOD AMJILT UZUULJ DEED 2 MEDALD XUREXGUIDEE. ZA YAXAV NEG MUU XUREL ARAI YADAN ZULGAAJ MEDEX L UOM. TEGEXDEE YAMAR CH BATALGAAGUI.