Нийгмийн

Жуковын болон Барилгачдын талбайд Ховдын ногоо худалдана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд нутгийнхаа үржил шимт хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэр дундаа амтат гуа, тарвасыг нийслэлийн хэрэглэгчдэд нэг дороос худалдаалах боломжийг бүрдүүлжээ.

Энэ жил тус аймгийн ногоочид Баянзүрх дүүрэгт Жуковын талбай, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр хураамжгүйгээр борлуулах аж.

Харин хэрэглэгчдэд зөвхөн Ховдын хөрсөнд ургасан бүтээгдэхүүн борлуулах, хүнс ногооныхоо хадгалалт, эрүүл ахуйн шаардлагыг хангах тал дээр онцгойлон анхаарах юм байна.

Ховдын ногоочид тэнд худалдаа эрхлэхдээ Баянзүрх дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн дарга Ч.Мэндбаяр /99291218/, Чингэлтэй дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс рүү /99168440, 99008382/ холбогдон, гэрээ байгуулж өнөөдрөөс эхлэн ногоо, жимс жимсгэнээ худалдаалах боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2021 10:33

жил бүр жуковн т�##�байд ховд нэрээр хятад ногоо зардаг. хэлэхээр маш их уурлана. ялангуяа ранетка, шийгуа бол бүр худлаа. харин сэлэнгийнхэн монгол ногоо зөгийн б�##� борлуулдаг.

Холбоотой мэдээ

Back to top button