Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Нийслэлээс “15 байршилд ногоо худалдаж эхэллээ” хэмээн ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ цацжээ

Өчигдөр /2021.08.15/ Нийслэлийн ЗДТГ-аас “15 байршилд ногоо борлуулж эхэллээ” гэсэн албан мэдээ цацав. Байршлууд нь ил бичигджээ. Харин тухайн байршил нэг бүрээр “зочилбол” нуугдаа юу гэлтэй, хайгаад олдсонгүй.

Тодруулах юм бол, сурвалжлах багийн очсон Жуковын талбай болон Дүнжингарав худалдааны төвийн урдах талбай дээр хүнсний ногооны үзэсгэлэн дэлгэсэн байлаа. Харин бусад байршлууд дээр сүүдэр ч байсангүй гэхэд хилс болохгүй.


СОШИАЛ ШҮҮМЖЛЭЛИЙН АРААС

Ийм албан мэдээ цацахаас өмнөх өдрүүдээр Нийслэлийн гудамж, талбайд хүнсний ногоо худалдах гэсэн иргэдийг цагдаа нар шаардлага тавин хөөж буй зургууд сошиалд эрчээ авсан билээ. Ингээд иргэдийн зүгээс “Ногоочдоо дэмждэггүй, харалган бодлоготой төр” гэсэн шүүмжлэл идэвхийлэн түгсэн.

Үнэхээр ч жил бүр ургацаа хураасан ногоочдын асуудал босож ирдэг. Тусгай зөвшөөрөл аваагүй гээд тэднийг албаныхан хөөж, туудаг. Зориулалтын асарт худалдъя гэвэл зөвшөөрөл нэхдэг, түүнийгээ авахын тулд мөнгө төлдөг. Энэ жил ч асуудал сөхөгддөгөөрөө сөхөгдсөн нь энэ.

Харин олон нийтийн шүүмжлэл газар авангуут “15 газар ногоо борлуулж эхэллээ” гэх бодит байдалд үл нийцсэн мэдээллийг албаны хүмүүс цацсан нь анхаарал татна. Нэг үгээр олны бухимдлыг түр дараад авъя гэж ухвар мөчид оролдлого хийв үү гэлтэй.


НОГООЧИД БАЙСАНГҮЙ

Эхлээд Налайх, Баянзүрхийн товчоо хүрэх замаар явж, ногоочид байгаа эсэхийг сурвалжилсан юм. Ингэхэд “Ховдын тарвас” гэсэн хаягтай ачааны машинууд л зогсож байна. Ногоочид байсангүй.

Тарвас худалдаачдаас зарим зүйлийг асуувал “Ногоочид ийшээ байхгүй. Цагдаа нар хөөж, туугаад алга болсон” гэлцэнэ. Тэд энд тарвас зарах зөвшөөрлөө 350 мянган төгрөг төлж, олж авснаа хэлж байна.

Ингээд хотын хүн ихээр зорчих хэсгүүдээр явсан ч ногоочидтой тааралдсангүй. Сошиалд сэвэгдсэн зургуудын адилаар цагдаа нар шаардлага тавьж, зөвшөөрөлгүй газар ногоо худалдахыг нь болиулсан гэлтэй. Ингээд Нийслэлийн ЗДТГ-аас цацсан мэдээлэл дэх, “Ажиллаж байна” гэсэн одоо цаг дээрх үгтэй мэдээллийн дагуу, тухайн байршлууд дээр очиж үзлээ.


12 БАЙРШИЛ НЯГТАЛСНААС ХОЁРТ НЬ Л БАЙВ

Сурвалжлах баг Багануур дүүрэг дэх нэг болон 32-ын тойрог дахь хоёр байршлаас бусад дээр нь очсон. Ингэхэд сурвалжилгын эхэнд дурдсанчлан, Жуковын талбай болон Дүнжингарав худалдааны төвийн гадаах талбайд л хүнсний ногооны худалдаа явагдаж байлаа.

Бид үзэсгэлэн худалдаа ид явагдаж байх боломжтой, оройн 17.00-18.00 цагийг сонгож, сурвалжилсан гэдгийг энд дурдъя.

БАЙРШИЛ 1: Хан-Уул дүүрэг, “Ажилчдын алдар”  талбай

Байсангүй.

БАЙРШИЛ 2: Хан-Уул дүүрэг, “Мишээл экспо” төвд

Байсангүй. Үүдний харуул энэ тухай дуулаагүй гэв.

БАЙРШИЛ 3: Баянгол дүүрэг, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд

Байсангүй. Баримтуулж аваагүй.

БАЙРШИЛ 4: Баянгол дүүрэг, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд

Байсангүй. Баримтуулж аваагүй.

БАЙРШИЛ 5: Чингэлтэй дүүрэг, Ялалтын талбай

Байсангүй.

БАЙРШИЛ 6: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай

Байсангүй.

БАЙРШИЛ 7: Баянзүрх дүүрэг, “Тэнгэр” худалдааны төвийн гадаа

Байсангүй.

БАЙРШИЛ 8: Баянзүрх дүүрэг, Жуковын талбай

Нэг асартай үзэсгэлэн худалдаа гарч эхэлжээ.

БАЙРШИЛ 9: Баянзүрх дүүрэг, “Дүнжингарав” худалдааны төвийн гадаа

Сэлэнгэ аймгийн ногоочид асраа засжээ.

БАЙРШИЛ 10: Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно

Байсангүй.

БАЙРШИЛ 11: Сүхбаатар дүүрэг, 32-ын тойргийн дэргэд

Тасалгааны цэцэг, үрсэлгээ зардаг асруудын нэгэнт нэг ногоочин ажиллаж байна.

БАЙРШИЛ 12: Сүхбаатар дүүрэг, 17-р сургуулиас Дарь-Эх хүртэлх шинэ зам дагуу

Нэг жижиг лангуу байв.

БАЙРШИЛ 13, 14, 15: Сүхбаатар дүүрэг, 33-ын автобусны буудлын дэргэд ба 4-р байрны гадна. Мөн Багануур дүүргийн “Хэрлэн” худалдааны төвд.

Эдгээр байршлуудыг нягтлан, шалгаж амжсангүй.


Товчхондоо “Яг одоо 15 байршилд ногоо зарж байна” гэсэн албан мэдээ худал болж таарсан юм. Тус мэдээ нь, нийт 24 байршилд ногоо худалдаалах бөгөөд үүний 15 нь яг одоо ажиллаж байна. Бусад нь зарим ногоочид хөдөө, орон нутгаас ирээгүй тул хараахан нээгдээгүй байна гэсэн агуулгатай байлаа.

32-ын тойргийн дэргэдэх лангуунд ногоо худалдаалж буй эмэгтэй “Гарал үүслийн гэрчилгээ зэрэг холбогдох бичиг баримтуудгүй бол энд ногоо заруулахгүй ээ. Миний бүх бичиг баримт бий. Мөнгө төгрөг төлнө. Хэдийг гэдгийг би мэдэхгүй. Бичгээ авсан ногоочид үүгээр маргаашнаас нэмэгдэх юм шиг байна лээ” хэмээж байв.

Харин “Дүнжингарав” худалдааны төвийн гаднах асарт буй ногоочид “Биднийг одоогоор хөөж туугаагүй л байна. Мэдэхгүй. Хэдэн төгрөг төлж энд байх талаар мэдэхгүй байна” гэцгээв.

Ерөнхийдөө дээрх байршлууд нь хувь ногоочид хоорондоо хамтарч, холбогдох бичиг баримтуудыг эртнээс хөөцөлдөж бүтээсний үндсэн дээр асраа дэлгэжээ гэлтэй. Харин хөөгдөж, туугдсан бусад олон ногоочид асраа авч ч амжаагүй байна. Гэвч албаны хүмүүс “15 байршил ажиллаж байна” гэсэн мэдээ цацна. Уг мэдээг хэвлэл, мэдээллийн байгууллагууд дамжуулсан. Хэчнээн иргэд шийдвэр гаргаж, ногооны үзэсгэлэн худалдаа хайж, цаг заваа барсныг таашгүй.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дэлхийн бусад орнуудад ургац хураах үеэр зүгээр л гудамж, талбайд ногоогоо борлуулах цэгийг гаргаж өгдөг. Боломжийг нь нээж өгдөг. Ургац хураахаас бусад үед асуудал өөр. Харин манай Монголд ургац хураах үеийг угтаж, ногоочдоо дэмжих бодлогыг цаг тухайд нь амжиж гаргасан удаа ер байхгүй. Жилээс жилд л ийм асуудал сөхөгдөж, ар өврийн хаалгаар тусгай зөвшөөрөл авах тухай яриа хөвөрдөг билээ.

Асар их хөдөлмөр, хөлс хүч шингээж ургуулсан ногоогоо худалдаачдад дэндүү хямд үнээр бөөндүүлэх биш, иргэддээ хүнд цагт хямд ногоогоор худалдахыг хүсдэг гэдгээ илэрхийлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-17 07:54

3,4 р хороололд зам дагуу Е март, оргилын дунд, өргөөгийн баруун т�##�д байнга ногоо зарагч нар байгаа. БАРСаас аваад үнэ нэмж зардаг.Шинэ ногооны үнийг буруулая гэвэл дамлан зарагч нарыг �######�уулж, ногоо таригч нарыг шинэ ногоогоо борлуулахыг зөвшөөрөөч. ЯАГААД 3,4 хороололд шинэ ногоо заруулахгүй байна вэ? НОГОО дамлаж амьдардаг хүмүүсийг �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-08-17 08:02

Угаасаа л сүүлийн үеийн үасаг, сайд дарга нар попчид биү дээ. Худлаа подорч, соши�##�дахаас өөр юм хийдэггүй хүмүүсээр дүүрч байна доо улс орон минь.

зочин
зочин
2021-08-17 11:47

Хийснийгээ ад үзэж гадуурхаж шахаж хавчина.хари оронд нь хов ярисан худлаа хэлсэн хүн з�##�илсанаа өөхшүүлнэ.лам бөх үзмэрч улс төрч гээд баялаг мэдэхгүй гүзээнүүд нь хүндлэгдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button