ДЭЛХИЙНИЙГЭМУЛС ТӨР

Талибанчууд оросуудад халдахгүй гэж амлажээ

Афганистанд нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. “Талибан” хөдөлгөөний дайчид Афганистаны нийслэл рүү дайрсан ч Москва Кабул дахь Оросын Элчин Сайдын Яамны ажилчдыг нүүлгэн шилжүүлэх бодолгүй байгаа аж. Энэ талаар ОХУ-ын ГХЯ-наас мэдээлсэн байна.

Дипломатуудын ярьснаар, Оросын Элчин Сайдын Яамны ажилтнууд нийслэл Кабулд урьдын нэгэн адил тайван горимоор ажлаа хэвийн үргэлжлүүлнэ гэв.

“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид зөвхөн ОХУ төдийгүй бусад орны дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалд саад учруулахгүй байхаар амласан хэмээн ОХУ-ын ГХЯ-наас онцлов.

Талибанчууд АНУ-ын цэргүүдийг тус улсаас гарч байгаатай холбогдуулан Афганистанд халдлага гарах болсон.

Наймдугаар сарын 15-ны өглөө буюу өчигдөр өглөө гэхэд зэвсэгт этгээдүүд тус улсын нийслэлээс гадна хамгийн сүүлчийнх нь болох Желалабад хотыг эзлэн авлаа. Үүний дараагаар Талибанчууд Кабул хотын захад хүрч ирсэн байна.

Гэсэн ч, “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид нийслэл рүү дайрахгүй, хотыг шилжүүлэх ажлыг тайван замаар явуулна хэмээн мэдэгдэв.

АНУ-ын эрх баригчдын хувьд Талибанчуудын довтолгооноос болгоомжлон өөрсдийн иргэд, ялангуяа дипломатчдаа нийслэл Кабулаас нүүлгэн шилжүүлж эхлэсэн.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button