Нийгмийн
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл баталгаажуулалт эхэллээ

Нэгдүгээр ангид элсэн сурах гэж буй сурагчдын бүртгэл баталгаажуулалт өнөөдөр өглөөний 09:00 цагаас эхэллээ. Бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Цар тахалтай холбогдуулан бүртгэлийг улс даяар цахимаар зохиож, хялбаршуулж байгаа юм.
Элсэгчид өөрийн харьяаллын тойрог дахь сургуульд хамрагдах бөгөөд түр оршин суугчийн хаягаар сургуульд хамрагдах боломжгүй. Зөвхөн үндсэн хаягийн дагуу элсэх боломжтой гэж Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлсэн юм.
Сурагчдын бүртгэлийг parent.edu.mn сайт дээр дарж нэвтрээд элсэж буй сурагчын регистрийн дугаарыг оруулснаар бүртгэл баталгаажих юм.
Цахим бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдахыг анхаарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.