ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

Лионель Мессигийн нулимсаа арчсан цаасыг дуудлага худалдаагаар зарна

Алдарт хөлбөмбөгчин Лионель Мессигийн нулимсаа арчсан сальфеткийг дуудлага худалдаагаар нэг сая америк доллараар борлуулах юм байна.

Наймдугаар сарын 8-нд Месси “Барселона” багаасаа гарч байгаагаа албан ёсоор зарлаж, нэлээдгүй шуугиан тарьсан. Гэсэн ч,  тэрбээр багаасаа гарахаас өөр аргагүй байдалд хүрсэн нь “Барселона”-гийн зүгээс тамирчинд цалингийн хязгаар тогтоож, Месситэй байгуулсан байсан шинэ гэрээний зүйл заалтыг биелүүлэх боломжгүй болсноор ийнхүү багаа орхин явах хүндхэн шийдвэр гаргасан.

Удаан хугацаанд өрөнд орсон байсан Испанийн клубын удирдлагуудын бүтэлгүйтлээс үүдэлтэй. Үүнтэй уялдаад, багаасаа гарч буй үдэлтийн хэвлэлийн бага хурлын үеэр Месси сэтгэл нь хөдөлж, нулимс унагасан.

Түүний нулимсаа арчсан цаасан сальфеткийг дуудлага худалдааны интернет хуудсанд аль хэдийн зураг хөрөгтэй нь оруулан зар нийтэлсэн байна.

Мессигийн удамшлын генийг агуулсан сальфетка. Хэмжээ нь 20х20. Ирээдүйд Мессигийн клоныг гаргаж авч ч болно. Норж, жаахан заваарсан ч дажгүй байгаа гэж дуудлага худалдааны хуудсанд бичжээ.  

(Эх сурвалж: 5.ua)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button