Гадаад мэдээДЭЛХИЙ

Мессигийн Аргентины шигшээ багийн төлөөх сүүлийн тоглолт аравдугаар сард болно

Аргентины наймдугаар сард болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийн аваргын төлөөх тоглолтод Испанид ялагдсаны дараа алдарт Лионель Месси шигшээ багаасаа зодог тайлна гэдгээ зарласан. Тэгвэл Мессигийн Аргентины шигшээ багийн төлөөх сүүлийн тоглолт аравдугаар сарын 6-нд Буэнос-Айрес хотын Монументал цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогджээ. Тухайн өдөр Аргентин Бенин улсын эсрэг хийх тоглолтод 39 настай Месси сүүлийн удаа шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөх юм.

Үүнээс өмнө Аргентины шигшээ есдүгээр сарын 30-нд Кордоба хотод Боливийн багтай, аравдугаар сарын 3-нд Монументал цэнгэлдэх хүрээлэнд Буркина Фасогийн эсрэг тоглоно. Аргентины хөлбөмбөгийн холбоо мэдээлснээр Месси зөвхөн Бенинтэй хийх нөхөрсөг тоглолтод оролцох аж. Тус холбооны мэдэгдлээс харвал Мессигийн шигшээ багийнхаа төлөө тоглох сүүлийн тоглолтын тасалбар 59-317 ам.доллароор худалдаалагдана. Тасалбарын борлуулалт есдүгээр сарын 22-нд эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Modern.az

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button