Нийгмийн

Д.Нямхүүд дөрвөн удаа ЯЛАГДСАН ЭМЯ бууж өгөхгүй

ХӨСҮТ-д олон жил захирал хийж, “хаанчлалаа” тогтоогоод байсан Д.Нямхүү эмч ажлаасаа чөлөөлөгдөөд долоон сар болж байна. Энэ хугацаанд тус газрын захирлаар дэд дарга Д.Наранзул нь сар гаруй хугацаанд ажилласан. Дараа нь Л.Баттөр эл албанд очиж, өдийг хүртэл даргаар ажиллаж байна.

Д.Нямхүү эмчийн хувьд өнгөрсөн хугацаанд ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байсан юм. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарын дунд маш их үл ойлголцол байгаа нь тухайн үед ил болж байв. Тухайлбал тэр хоёрын утсаар хэрэлдэж буй зүй бус үг хэллэг бүхий бичлэг хүртэл цацагдаж байсан юм.  Гэтэл түүнээс хойш тун удалгүй  Нэгдүгээр төрөхөд амаржсан коронавирусийн халдвартай эхийг ХӨСҮТ- рүү зөөвөрлөхдөө амаржсан эхийг гэрийн халад, углааштай нь гадагш гаргасан үйлдэл Засгийн газрын огцруулах хэмжээнд хүчтэй нөлөөлсний хоморгонд Д.Нямхүүг “явуулах” завшаан болсон гэж хэлж болно.

Тухайн үед түүнтэй хамт хариуцлага хүлээж ажлаас халагдсан НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нар үг дуугүй ажлаа өгөөд явж одсон. Харин Д.Нямхүү өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж ийн шүүхэд хандсан юм. Тэрбээр өөрийгөө буруутай гэж халагдсан гэхээс илүүтэй Эрүүл мэднийн сайд асан Т.Мөнхсайханы “хорхойтой араанд зуугдаж”, хууль бусаар халагдсан хэмээн үзсэн байдаг.

-ЭМЯ-НААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ, ДАВЖ ЗААЛДАНА-

Ийнхүү Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох анхан шатны шүүх хурал олон сар хойшилсны эцэст шийдвэрээ гаргахдаа Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны үеэр Д.Нямхүү болон ЭМЯ-ны талаас мэтгэлцсэн бөгөөд хоёр талын хариу тайлбар Д.Нямхүү эмчийн талд эерэг шийдвэр гаргахаар байжээ. Бүр тодруулж хэлбэл, ЭМЯ-наас Д.Нямхүүг хүчин төгөлдөр бус тушаал гаргаж халсан гэж үзсэн байх юм.  

Ингээд анхан шатны шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоох, шүүх хурал хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах шийдвэр гаргаад байна.

Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа гээд Д.Нямхүү шууд ХӨСҮТ-ийн захирал болчихно гэсэн үг биш. ЭМЯ-наас давж заалдах боломжтой юм. Бид энэ талаар ЭМЯ-ны хууль зүйн хэлтсээс тодруулахад “Манай яамнаас уг шүүх хурлын шийдвэрт давж заалдана. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт, тайлбар хийх боломжгүй. Гурван шатны шүүх хурлаар хэлэлээд, эцэслэсний дараа мэдээлэл өгнө” гэлээ.

Хэрвээ Д.Нямхүү эмч гурван шатны шүүхээр дахин ялалт байгуулвал тав дахь удаагаа ХӨСҮТ-ийн даргын албан тушаалд томилогдох юм. Тэрбээр ХӨСҮТ-д нийт 13 жил ажилласан байдаг.

-АТГ-ААС ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА ТҮҮНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ БАЙВ-

Тэрбээр өмнөх хоёр удаа нь ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж байсан нь тодорхойгүй байна. Харин гурав дахь нь 2015 онд байдаг.

Авлигатай тэмцэх газраас 2015 онд  ХӨСҮТ-д ажиллах үед хэд хэдэн зөрчил, дутагдал илэрч байсан. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү  өөртөө  5.500.000 гаруй төгрөгийн урамшуулал, мөн 3.100.000 гаруй  төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10.800.000  төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байсан хэмээсэн.

Улмаар Авлигатай тэмцэх газраас тухайн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн албан бичигтээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүссэн байдаг юм.

Тиймээс Эрүүл мэнд,спортын сайд асан Г.Шийлэгдамба салбарын сайд байхдаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн. Харин Д.Нямхүү эмч ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж шүүхэд хандсанаар гурван шатны шүүхэд ялалт байгуулж 2016 онд албан тушаалдаа эргэн томилогдож байлаа. Түүнээс хойш тав дахь жилдээ ажиллаж байгаад дөрөв дэхь удаагаа ажлаас чөлөөлөгдөөд байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-17 08:51

Төрд зүгээр л орсон шигээ гарч сураач. Зарим нэг хүмүүс яг хувийн компаниа орлогын эх үүсвэрээ болгоод зүтгээд байх юмаа. Үнэхээр л сайн эмч, менежер юм бол хувийн эмнэлэг шиг сайн бизнес �##�га л байна ш дээ.

Зочин
Зочин
2021-08-17 10:02

Нямхүү �##�бан туша�##�ын донтой л харагдаж бна. түүнээс ХӨСҮТ ийг хөгжүүлэх эрмэлзэл чин хүсэл түүнд байгаагүй, даргын санд�##� ширээгээр амьтан сүрдүүлдэг төрийн мөнгөөр өөрийгөө баяжуулдаг нөхөр болтой

зочин
зочин
2021-08-17 11:01

Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтэс нь чадамжгүй, чадваргүй хүмүүсээр дүүрсэн байдаг. Цөмөөрөө Төрийн �##�бан хаагчид биш. Хуулийн сургууль төгссөн байж болох ч хуульч болж чадаагүй, өмгөөлөгчийн ч гэрчилгээ байхгүй хүмүүс. Мөнхсайхан сайд байхдаа яамны нийт ажилтны т�##�ыг нь өөр ажилд шилжүүлэх нэрээр хууль бусаар х�##�ж, оронд нь өөрийн танил т�##�, найз нөхдийн хүрээллээс төрийн �##�бан хаагчийн ш�##�г�##�т өгөөгүй, шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулахаар авсан. Тэр үед мэдлэг чадвар муутайгаасаа болж хүн х�##�ах, холдуулах туша�##�аа зөв бичиж чадаагүй хүмүүс одоо шүүх дээр очих нь зөв өө. ЭМЯ бүх шатны шүүхэд ялагдана. Энхболд сайд Мөнхсайханы томилсон эдгээр чадваргүй хүмүүсийг ЭМЯ-наас үтэр түргэн �######�уулб�##� таарна.

зочин
зочин
2021-08-17 11:34

Нямхүүү эмч эмчийнхээ ажлыг хийж байгаад л тэтгэвэртээ гарчиж болдоггүй юмуу.Энэ Баттөр нь гайгуй ажиллаад байх шиг байх юм. Буруу хаоагдсаг бол ц�##�ин хөлсийг нь олгох нь зөв байх л даа.

сонгогч
сонгогч
2021-08-17 12:00

Мөнхсайхан сайд олон сайн зүйл хийсэн.Даатг�##�ын эмийг бүх эмийн сангуудаар олгож хүнд сурт�##�, авиллагыг арилгаж, настайчуудад том буян хийсэн. 70 аас дээш насныхан бол хурууны хээ өгөхгүй, эмчдээ хэлээд дар�##�т, сахарын эмээ авч байна. Мөн даатг�##�аар хувийн эмнэлгүүдэд үзүүлэх боломж, сонголтыг хийж өгсөн, сайн чадвартай сайд байсан нь үнэн гэдгийг ард түмэн өөрсдийн биеэр мэдэрч байна. Даатг�##�ын эмийг 3 хоногт л авахгүй бол хүчингүй гээд бөөн дара�##��##� үүсгэдэгийг болилуулсан сайд асан Мөнхсайхан танд баярл�##�аа.

Зочин
Зочин
2021-08-17 13:15

Золигийн Нямхүү юм даа...

Уншигч
Уншигч
2021-08-17 14:20

Бага идэр насандаа олсоор дамжиж айлын цонхоор поорчиглодог байсан бол одоо ч хуулиар дамжиж эрүүл мэндийн с�##�бараа поорчиглосон хэвээр л байна. Жинхэнэ засаршгүй поорчиг ажээ.

үзэл бодол
үзэл бодол
2021-08-17 22:29

Энүүнийг үнэнээр явб�##� үхэр тэргээр туулайг гүйцэнэ гэдэг юм. Эрүүл мэндийн яаманд шахсан Мөнхсайхны шахсан тавиулууд эзнийхээ дохио зангаагаар яамны нэрээр попдож байгаа юм аа. Нямхүү эмчээ нэг ялж болсон юм хоёдохоо ялаад гараад ирээрэй. ХӨСҮТ ийн хэдэн барилгаар Мөнхсайхан барилгбн хэдэн компаний тэжээх санаарх�##� нь бүтээгүйд зуугаад байгаа юм. Одоо Хүүкээр түрий браринаа ккк

purchase hydroxychloroquine online
purchase hydroxychloroquine online
2021-09-26 03:25

Doryx Low Price

Propecia
Propecia
2021-10-31 16:49

Buy Viagra No Rx

buying cialis online usa
buying cialis online usa
2021-11-06 00:05

Macrobid Overseas

Viagra
Viagra
2021-11-07 19:22

Doxycycline 20mg For Sale

Cialis
Cialis
2021-11-09 18:16

vendo cialis generico madrid

is furosemide a diuretic
is furosemide a diuretic
2021-11-10 07:32

How Strong Is 250 Grams O Amoxicillian

Viagra
Viagra
2021-11-12 09:16

Amoxicillin Tooth Infection Dose

priligy 30mg
priligy 30mg
2021-11-12 15:44

Tamoxifen To Buy

Prednisone
Prednisone
2021-11-15 01:36

Cialis Pro

chloroquine vs plaquenil
chloroquine vs plaquenil
2021-12-05 12:07

Kamagra Oferta

comprar cialis online
comprar cialis online
2021-12-07 16:01

Muscoli Propecia In Farmacia

tadalista vs cialis
tadalista vs cialis
2021-12-10 05:25

Buy Amoxicillin Online Cheaop

Зочин
Зочин
2022-01-06 19:42

Ер нь ямар ч �##�бан байгууллагын даргыг нэг байгууллагад 3-5 жилээр тогтоох хэрэгтэы.Түүнээс олон жил ажиллав�##� хаан болдог,дураараа болно тиймээс сольж байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button