ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ван И: Хятад, Орос Афганистанд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой

Афганистан дахь нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хятад, Орос хоёр орон өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд стратегийн харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой хэмээн  БНХАУ -ын Гадаад Хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн ярилцлагадаа дурьдав.

Ван Игийн хэлснээр, эн тэргүүнд “Хятад, Оросын Афганистан дахь хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” шаардлагатай бөгөөд ингэхийн тулд цаг тухайд харилцан мэдээлэл солилцож, Хятад, Оросын талын хүн хүч, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг үр дүнтэй баталгаажуулах ёстой. Хятад, Орос улс “Афганистаны Талибанчуудын шашны төвийг сахисан тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг дэмжиж, бүх талуудтай нээлттэй, хүртээмжтэй улс төрийн бүтцийг бий болгон, энх тайван, найрсаг гадаад бодлого явуулахын төлөө ажиллах ёстой” хэмээв.

“Ван И хэлэхдээ, Хятад, Орос бол үнэхээр найдвартай, стратегийн түншүүд. Барууны зарим улс орнууд манай хоёр орны харилцаанд сэв суулгаж, сөргөөр нөлөөлөхийг оролдож байгаа боловч тэдний энэ үйлдэл төдийлөн амжилтанд хүрэх магадлал бага. Хоёр тал өндөр түвшний солилцоогоо үргэлжлүүлэн бэхжүүлэх ёстой. Улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн харилцан үйлчлэлийг гүнзгийрүүлэх болно” хэмээн БНХАУ -ын Гадаад Хэргийн сайд онцлов.

Афганистан дахь шинэ дэглэм нь олон улсын бүх төрлийн терроризмын хооронд "тодорхой зааг тогтоох", террорист хүчнүүдийг барьж, тэмцэхийн төлөө хичээх хэрэгтэй гэж Хятадын ГХЯ -ны тэргүүн хэлэв.

Ван И цааш нь хэлэхдээ, “Афганистаны шинэ дэглэм нь өөрийн болон олон улсын терроризмын бүх төрлийг хооронд нь хуваарлах тодорхой шугамыг тогтоох ёстой” гэв.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-17 20:01

УЛААН ОРОС, ХАР ХЯТАДУУДЫН ҮХЭХ ЭЭЛЖ ИРЛЭЭ ДЭЭ

zochin
zochin
2021-08-18 16:44

Ene neeree zevuun hulgaich shuu, LALIIHANTAI bailduulchih yumsan.

Холбоотой мэдээ

Back to top button