Нийгмийн
ЭЕШ | Сэжигтэй шалгуулагчийг тусгаарлах өрөө бэлдэж, хаягжуулжээ

НМХГ-аас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө.
Тэрбээр “Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ЭЕШ болно. ЭЕШ авах нийслэлийн 41 сургуульд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалт авах анги танхимд халдваргүйжүүлэлт хийж, ширээг 1.5-2 метрийн зайтай байрлуулсан байна. Мөн сэжигтэй шалгуулагчийг тусгаарлах өрөө бэлдэж, хаягжуулсан байна.
Сургуулиуд дараах зүйлийг анхаарч ажиллах хэрэгтэй
- Шалгалтын байрны орох хэсэгт гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмал байршуулж, халуун хэмжигч бэлдэх
- Шалгалтын байр ариун цэврийн өрөөнд гараа угаах саван байрлуулах
- Чанарын шаардлага хангасан амны хаалт, ажлын хувцас бэлдэх
- Шалгуулагчдын биеийн халууныг үзэж, амны хаалт зүүлгэх
- Хэрвээ биеийн халуун 37 хэмээс дээш байвал тухай шалгуулагчийн мэдээллийг бүртгэн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд мэдээлж, тусгай ангид оруулж шалгалт авна
- Шалгалт авч байгаа багш, ажилчид амны хаалт зүүж, бээлий өмссөн байх
- ЭЕШ-ын үеэр ангийн цонхийг нээж, агаар сэлгэлт хий
- Хаалганы бариул, ариун цэврийн өрөө, шатны бариулыг цэвэрлэж хэвш гэсэн зөвлөмж өгсөн” хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.