Нийгмийн

Н.Нарангэрэл: Тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн зөрчлүүдийг илрүүлж, 70 гаруй сая төгрөгөөр торгосон

НМХГ-аас мэдээлэл хийж байна. Энэ үеэр НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн Н.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын албан хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр 24 цаг ажиллаж байна. Тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн зөрчил 2020 онд 115, 2021 онд 64 зөрчил илрүүлж, ЗӨСҮТ-ийг газар дээр нь дуудаж, тарвагыг хүлээлгэн өгч, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 70 гаруй сая төгрөгөөр торгосон. Зөрчил Ховд, Завхан, Говь-Алтай Архангай, Хөвсгөл аймгаас ирж байгаа тээврийн хэрэгслээс ихэвчлэн илэрч байна. Эдгээр аймгууд нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой гэсэн судалгаа байдаг. Зөрчлийн тухай хуульд зааснаар тарвагыг хууль бусаар агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр, ААН-ийг 3 сая төгрөгөөр торгож, эколги эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог.

Жолооч нарт анхааруулж хэлэхэд тарвагыг тээвэрлэсэн бол жолоочид хариуцлага тооцдог болсон. Тиймээс эзэн биегүй ачаа авахгүй байхыг анхааруулж байна” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-18 11:57

ХУРГААГААД АВНА БИЗ ЯДАРСАН АРДЫГ ТОРГООД НОХОЙНУУД ЧИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x