УЛС ТӨР

НАМЗХ-ны Удирдах зөвлөлд “баян” айлын “эрх” хүүхдүүд ОРЖЭЭ

Өчигдөр /2021.08.17/ НАМЗХ бага хурал болж өндөрлөв. Бага хурлаар НАМЗХ-ны генсект Б.Оргилыг батламжлахаас гадна хэд хэдэн хүнийг халж, нилээн олон хүмүүсийг Удирдах зөвлөлд элсүүлжээ.

Тодруулбал, МАХН МАН-тай нэгдэхдээ намын албан тушаалд 30 квот авахаар тохиролцсон. Эл тохироо ёсны квотынхоо дагуу өчигдөр НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 16 хүнээ оруулжээ. Тэдэн дунд Н.Энхбаярын хүү Батшугар, “Магнай трейд”-ийн Ганзоригийн хүү Дашням, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал нарын “баян” айлын “эрх” хүүхдүүд оржээ.

Н.Энхбаярын хүү Батшугар хувьд: Цагтаа аавынхаа нөмөр нөөлөг дор Монголбанкны дэд Ерөнхийлөгч хүртэл болж мандаж явсан. Одоо бол зав болоод завсар гарвал сонгуульд өрсөлдөж, улстөрд орж ирэх туйлын сонирхолтой. 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрханд үзээд өвдөг шороодсон. Түүний дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хүртэл зөвлөөд амжсан билээ. Удахгүй болох нөхөн сонгуульд ч нэрээ зүтгүүлж мэдэхээр байгаа юм.

“Магнай трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийн хүү Дашнямын хувьд: Р.Ганзориг захирал гурван хүүтэй ч МТ группийн өв залгамжлагч гэх тодотгол Г.Дашнямыг дагадаг. “Жи-Мобайл” компанийн гүйцэтгэх захирал, хувьдаа Улаанбаатар сити гэх хөлбөмбөгийн клубтэй гээд тодотгол ихтэй.

“Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөрийн хувьд:  Хотын дарга Д.Сумъяабазартай нэг айлын хүргэн. Хөгжилийн банкны дэд захирлын албыг хашиж байгаад өнгөрсөн онд ажлаа хүлээлгэн өгсөн. Тус албанд ажиллахаас өмнө Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал хийж байсан. Эл банк нь Хотын дарга Д.Сумъяабазар, Асашёрюү Д.Дагвадорж нарынх. Харин Хөгжилийн банкны дэд захирлын албаа хүлээлгэж өгсний дараа НАМЗХ-ийн дэд тэргүүнээр сонгогдон одоо удирдах зөвлөлд орж ирж улстөрийн карьер эхлүүлж байна гэж харагдаж буй.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн бага хүү Бадрахжаргалын хувьд: Азийн топ модель Оюунгэрэлийн нөхөр гэх тодотгол түүнийг дагадаг. Хар тамхи болон мөрийтэй тоглоомонд нэр холбогдон хэвлэлд бичигдэж, аавынхаа чихийг халууцуулж явсан гэгддэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-18 11:56

НАМБАРЫН ЭНХБАЯРЫН БАЛАГ ЁСТОЙ ДУУСАХГҮЙ ЮМАА

ТҮЙ ШООРТ
ТҮЙ ШООРТ
2021-08-18 13:18

ИЙМ БАЛЯААР ХОГ ШААР ТАНТАН ЗЭВҮҮ ХҮРГЭМ ХАР ЛАЛРЖЖД БҮГД ЛАЛРУУД ЖИРИЙН НЭГ МАЛЧИН СЭХЭЭТЭН АЙЛЫН ХҮҮХЭД ӨНДИЙХӨӨ БАЙСАН ЦАГ ХАР ЭЛБЭГДРЖИЙН ХИЙСЭН НАЙРУУЛГА.... ОРГИЛ ГЭЭД МАНГАР БАЦААН ЧИНЬ НӨГӨӨ МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООН ДАРГА БАТБААТАРЫН ТОМ АХЫХ НЬ ХҮҮ ШҮҮ ДЭЭ ИНГЭЭ Л ТА НАР БОД ДОО НӨГӨӨ Л ТАМЫН ТОГТТНД БУЦАЛЖ БАЙГАА ХҮҮХЭД МОНГОЛ ОРООН

Зочин
Зочин
2021-08-18 14:46

Ямар ард түмэн байна тийм удирдагч байна гэдэг. Таарчдээ. Эд нар одоо 2024 онд бүгд их хур####д нэр дэвшинэ гээд боддоо

Зочин
Зочин
2021-08-18 14:57

Ийм новшнуудын баасаар хоололдог бүтэн сүрэг хүмүүс бгаашдээ. Тэрэндээ дуртай.

Зочин
Зочин
2021-08-19 08:53

Заваан юмаа. Зүгээр ч нэг тэр намдаа байхгүй төр рүү шург####даг энэ заваан юмнууд удирдахаар Монгол үнэхээр бүтэхгүйнээ

Зочин
Зочин
2021-08-19 21:48

Үе уламжлаад байгаа юмуу. Энэ новшнуудыг ########уулах цаг болоогүй юу. Тэнгэрээс буусан амьтад шиг

Зочин
Зочин
2021-08-19 23:15

Нийгмийн Авилгач Монголын З####уучуудын Холбоо гэсэн нэрийн товчлол яг тохирох юм байна.

Зочин
Зочин
2021-08-20 09:14

Ийм Тaлибанууд төрийн эрхэнд гарахаар Монгол улс Афганистан болохоос яах билээ.

Зочин
Зочин
2021-08-22 13:36

Дүр эсгэсэн, ардчиллын нэр баастагчид л биш бол хэнч байсан яадгийн

Enhee n
Enhee n
2021-08-25 02:00

Nambar yahv ee! Bj l bg. Harin naad gazar chin yvaandaa har tamhi togloomchidoor duurchihviidee!!!

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x