Нийгмийн
Г.Майцэцэгийн охин Б.ЕСҮГЭН паралимпын тамирчдад амны хаалт хийж бэлэглэлээ

Монголын анхны брендүүдийн нэг “Exclusive” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгийн охин Б.Есүгэн паралимпын тамирчдад амны хаалт хийж бэлэглэлээ.

Тэрбээр энэ жил 16 настай бөгөөд Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуульд сурдаг юм. Өнгөрсөн сард тэрбээр аавынхаа гэгээн дурсгалд зориулж, өөрөө дизайныг нь гарган футболка хийсэн билээ. Түүний урласан бүх футболка зарагдсан дууссан бөгөөд бүх орлогоороо паралимпийн тамирчдын амны хаалт хийж өгч буй юм.
Уг амны хаалтын нэг талд Монголын Паралимпийн хорооны лого, нөгөө талд нь шөнө гэрэлтдэг соёмбо байгаа гэдгээрээ онцлог юм.
ӨМНӨХ КОНТЕНТ

Энд дарж уншаарай













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.