УЛС ТӨР

“Үе нь өнгөрсөн”, “бүтэхгүй” хүмүүсийг дарга болгож ТӨРД ШАХАХАА боль

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр өчигдөр /2021.08.18/ УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг томилсон. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын БҮРЭН ЭРХТ захиргааны дэд дарга гэгч албан тушаалд томилсон байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Батнасанг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон.

Парламентад байсан, гишүүний суудлаас буусан “хуучин” хүмүүсийг эргэж албан тушаалд томилох, дарга болгосон МАН-ын томилгоо олон ч хүний дургүйцэл эгдүүцлийг төрүүлэв. МАН Д.Оюунхорол, Н.Амарзаяа, О.Батнасан мэтээс өөр боловсон хүчингүй болчихсон уу. Хэлтэй устай, мэдлэгтэй боловсролтой, сэтгэлтэй зүтгэлтэй гялалазаж гялтайсан залуус асар олон бий юмсан. Шинэ салбарт шижигнэсэн залуусын томилгоог л хүсэж байв. Залуучуудын боломжийг хулгайлахаасаа тэд ч ичсэнгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ОЮУНХОРОЛ: Шинэ нисэх буудалд шинэ технологи, шинэ менежмент, шинэ бодлого хэрэгтэй болохоос парламентийн танхимд олон он дамнаж удаан суугаад “үеэ өнгөрөөчихсөн”, албан тушаалын өглөг авлагатай “бүтэхгүй” хүн хэрэггүй л баймаар. Түүний хувьд тэртээ 2000 оноос Отгонтэнгэр их сургуулийн ректороос УИХ-ын гишүүн болтлоо суга дэвшиж олон он парламентад суусан. Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг өөрийн болгосон, нөхрөө консул болгосон гээд нэр холбогдсон асуудлууд ихтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.АМАРЗАЯА: Өмнөговьчуудыг төлөөлж парламентад нэг удаа суугаад явсан. Аймагтаа аль хэдийнэ танигдсан улстөрч гэж өөрийгөө тодорхойлж байсан ч ямар улстөрч болохоо таниулж чадаагүй “памберс”-тай "нялх” гишүүн хэмээн тодорхойлогдож явсан. Гэвч гишүүн болоод Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортлох компаниуд түүнээс зөвшөөрөл, квот авдаг гэх асуудалд холбогдож байв. Мөн гишүүн байхдаа өөрийн сонгогдсон Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбыг ухаж сүйтгэсэн Б.Чойжилсүрэнгийн компаниас орон сууц авсан дуулианд холбогдож байсан билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН О.БАТНАСАН: Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багшаар ажлын гараагаа эхэлж байсан. Улмаар компанийн захирлаар ажиллаж бизнесийн байгууллага толгойлж ахуйдаа улстөрд орж ирсэн. “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2016 онд Ховд аймгаас Улсын Их хурлын гишүүнээр томилогдоод дөрвөн жил парламентад суугаад буусан. Улстөрийн карьерийн хувьд асар богино намтартай нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-08-19 14:13

eee, ene 3 arai dendene ee, yaanaa.

тогтох
тогтох
2021-08-19 14:29

Энэ нам чинь боловсон хүчнээ барчихсан юм байна ш дээ эднийгээ эргүүлдээд л нам нь өртэй байж болно наадуулд чинь МОНГОЛЫН АРД ТҮМЭН ӨРГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин
2021-08-19 15:02

Onigoo onigoo !!!

Зочин
Зочин
2021-08-19 15:59

Мундаг хүмүүс байна. Бусад нь сонгуульд нэр дэвшээд үзэлдээ ард түмэн хэзээ ч итгэж дэмжихгүй

ПАРТИЗАН
ПАРТИЗАН
2021-08-19 16:05

ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА

одоо үе
одоо үе
2021-08-19 16:34

Ялсан нам яах нь АНусыханд хамаагүй ээ

Irgen
Irgen
2021-08-19 17:30

Amar zayea ne zaluuhan bas sanhuu, hyanalt shalgalt taldaa bol chambai hun busdiig bol demii humuus tomiligdoj dee gej bodjiino

Зочин
Зочин
2021-08-19 21:42

үнэн ш дээ одоо энэ новшнууд �######�ах цаг болсон.

Зочин
Зочин
2021-08-19 22:06

Энэ заваарсан гурван хулгайчийг төрөөс �######�уулаачээ.

Зочин
Зочин
2021-08-19 22:20

Энэ нэг 3 урвайсан юм чинь юу вэ

Irgen
Irgen
2021-08-19 22:23

MANchinguud bagaar songo gd guigaad bsan.Odoo bagaaraa MUiig suireliin irmegt avaachlaa.Jinhene nariin meregjil.teknik tehnolgi.inabots gd hamgiin gol salbart hugshin.medleg chadvargui MAN chingaa tomilj bdg.Estoi durgui hurch bn
TZ d ter uom uo hiih uom.TZ ymar nariin uon namchin buu hel gadaad dotoodiin TZ surguuli tugssen hun zamchingaas ehlej dadlagajij deeshee yvdag.Hugshin t1 dee z##luul

Зочин
Зочин
2021-08-19 23:04

Оюунхорол мэтийн үеэ өнгөрөөсөн мэдлэг чадваргүй эмгэнийг хүртэл өндөр �##�бан туша�##�д томилоод байгаа нь төр засаг нь өөрөө цагаандаа гарч авилга ашиг сонирхолын зөрчилд а�##�зны тор мэт хутг�##�дсаны нотолгоо.Амаараа бол сайхан шударга ёс,авилгатай хайр найргүй тэмцэнэ гэж донгодоод ачир дээрээ бол эсрэгээр нь хийцгээж байна.

Guest
Guest
2021-08-20 08:14

Beg l ikh shine zaluu hvmvvs hvsehiin, tedend chin turshkaga, arga uhaan baihgui, hiisver setgesen hvnvvs l baidgiig bid harlaa shd!

Зочин
Зочин
2021-08-20 14:17

Оюун Эрдэнэ хөөрхий их ядарч дээ чааваас олигтой хүмүүс олдохоо байсан юм болов уу �######�өө даахгүй хөгшин чавганц нар эргүү манга р харчуудаар юу хийлгэх гээ юм

Зочинббу
Зочинббу
2021-08-20 17:51

тан нарт ямар падлий байхгүй

уншигч
уншигч
2021-08-20 18:00

Хүрэлсүхээ чи одоо болиоч дээ. Чи хар�##�ган болоо юу мэрэгжилийн биш хөгшчүүлийг �##�бан туша�##�д буцааж тавиад танайд олигтой хүн байхгүй АН болон бусад намаас авч ажлуулаачээ.

Зочин
Зочин
2021-08-21 18:30

Энэ хүмүүс нь дарга болго гээд зовоодог байхдаа тийм л улс ороноо бодоод байж сууж чаддагүй гэртээ уйдаад байдгын бол сайн дурын ажил хиймээр юм.багшийн сургууль дандаа төгссийн байна 10 жилийн сургуулиудад ц�##�ингүй номын санч хийж мийгээд энэ тэр ...

Зочин
Зочин
2021-08-22 13:31

Бүгд төрийн туршлагатай, шударга иргэд байна. Муулахаас өөр юмгүй этгээдүүд байх юмаа. Хүн олонтой,хүчирхэг АНУ-д 78 настан Ерөнхийлөгч, 90 гаруй настай сенатын гишүүн байж л байна, ердийн үзэгдэл юм. Манайд ийм байв�##� анархистууд яаж авирлах нь тодорхой юм

Зочин
Зочин
2021-08-22 22:57

ху нам буюу МАН (МАХН) байсан цагт энэ улстөрийн марзан жүжгүүд арилна гэж ёстой байхгүй байхөө

Irgen
Irgen
2021-08-25 22:03

Ed narin uglug avlaga ni duusaagui yum bh daa, hugshin uhanuud yamar uner unertuuleh boloo

Lasix
Lasix
2021-09-25 13:41

Cialis Que Contiene

Viagra
Viagra
2021-10-30 23:36

Cheap Tadalafil Online

ivermectin 3mg for humans
ivermectin 3mg for humans
2021-11-05 04:42

Prix Cialis 25

Cialis
Cialis
2021-11-07 23:41

Vente Viagra Par Internet En Mulhouse

cialis online without
cialis online without
2021-11-08 08:02

kamagra en gel viagra cialis levitra

buy priligy tablets
buy priligy tablets
2021-11-12 02:42

K Clv Compared With Augmentin

plaquenil and alcohol
plaquenil and alcohol
2021-12-04 11:31

Cialis 5 Mg Alcohol

plaquenil medication
plaquenil medication
2021-12-05 13:34

cialis multiple erections

cheap cialis no prescription
cheap cialis no prescription
2021-12-10 00:45

Uses Of Propecia

gabapentin dosage
gabapentin dosage
2021-12-10 23:26

Real Viagra For Sale Online 178

Холбоотой мэдээ

Back to top button