СПОРТ

М.Уранцэцэгт хөдөлмөрийн баатар, Саид Моллаеи, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгоно

Монголын Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдад олгох шагнал урамшууллын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Олимпийн баг тамирчид эх орондоо ирээд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлана. Хамгийн сүүлийн баг тамирчид наймдугаар сарын 11-нд ирсэн. Наймдугаар сарын 25-нд тусгаарлах хугацаа дуусна.

Ингээд 25-нд төр засгийн тэргүүнүүд хүлээж аваад, хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна. Олимпод амжилттай тамирчдад ерөнхийлөгч гавьяат тамирчин цол олгоно. Тухайлбал М.Уранцэцэгт хөдөлмөрийн баатар цол, Саид Моллаеи, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгохоор болсон тухай ЕТГ-аас бидэнд мэдэгдсэн.

Түүнчлэн хүрэл медалийн төлөө барилдаж ялагдаад шагналт тавдугаар байр эзэлсэн тамирчдад анх удаа мөнгөн урамшуулал олгохоор болсон” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button