
“Талибан” хөдөлгөөнийхөн НҮБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тус байгууллагыг Афганистанд үлдээхийг хүсэв. НҮБ-ыг хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа урьдын адил үргэлжлүүлэхийг хүссэн талаар НҮБ-ын Афганистан дахь хүмүүнлэгийн зохицуулагч Рамиз Алакбаров мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Афганистан дахь НҮБ-ын хүмүүнлэгийн алба болон “Талибан” хөдөлгөөний хоорондын бодит харилцаа 18 жилийн турш үргэлжилж байгаа юм. “Бид энэ бүх хугацаанд Талибанчуудтай байнга хамтран ажиллаж ирсэн. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд бид тэдэнтэй харилцаа холбоо тогтоосон” гэж Алакбаров хэлэв.
Түүний хэлснээр, сүүлийн хэд хоногт НҮБ болон “Талибан” хөдөлгөөний хооронд ямар нэгэн шинэ гэрээ хэлцэл хийгээгүй аж.
“Бид ажлын харилцаатай байгаа. “Талибан” хөдөлгөөнийхөн биднийг үргэлж дэмжинэ гэж бидэнд батлан хэлдэг. Тэд энэ удаад ч дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн. Биднийг Афганистанд үлдэж, ажлаа хүмүүнлэгийн ажлаа цааш үргэлжлүүлэхийг хүссэн” гэж Алакбаров онцлов.
Үүний сацуу, нөхцөл байдал өөрчлөгдөж буй нөхцөл дор мэдээжийн хэрэг зарим нэг засч тодруулах зүйл гарах нь тодорхой. Хамтдаа энэ бүгдийг нарийвчлан боловсруулна. “Гэхдээ одоогоор бидний байгуулсан хэлцэлд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй байна” гэсэн тайлбар өгөв.
(Эх сурвалж: ria.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
N V B ZUGEER L HAY. TALIBIIG. SHARITIIN HUIL HUSSEN HUSEEGUI UILCHILNE.
N V B ZUGEER L HAY. TALIBIIG. SHARITIIN HUIL HUSSEN HUSEEGUI UILCHILNE. SETGEGDEL YVUULAHGUI YM BOL YAH GEJ SETGEGDEL AVDAGIIN....