Нийгмийн
ТОДРУУЛГА: ЭЕШ-д гар утастай орсон нь илэрвэл хуулийн хариуцлага хүлээнэ

Өнөөдөр ЭЕШ өгч байгаа сурагчийн дундаас Химийн шалгалтад гар утсаа авч ороод шалгалтын материалын зургийг дарж бусдаас тусламж хүссэн гэх мэдээлэл цахим орчинд түгжээ. Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвөөс тодруулахад,
“Улс даяар ЭЕШ-д орж байгаа сурагчдаас гар утсыг нь хураан авч шалгалтын байр руу нэвтрүүлдэг. Гэвч өнөөдөр химийн хичээлийн материалын зургийг дарж шалгалтын явцад гар утсаа авч орсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байна. Энэ талаар бид шалгаж байгаа. Хэрэв энэ төрлийн зөрчилтэй нь тогтоогдвол тухайн сурагчид хуулийн хариуцлага хүлээлгэж, шалгалтын оноог хүчингүйд тооцно” гэлээ.
ЭЕШ өгөх сурагчдыг дараах зүйлсийг авч орохыг хориглоно.
- ном
- дэвтэр
- ноорог цаас
- гар утас
- чихэвч
- ухаалаг цаг
- үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
- тооны машин
- цаасан болон электрон толь бичиг
- гарын авлага
- дуу хураагуур
- томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.