Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ЗАМЫН-ҮҮД ЯАСАН БЭ: Ерөнхий сайдын 30 хоног дуусаж, шинэ томилгоонууд “хөгзөрчээ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 2-ны өдөр, Замын-Үүд хилийн боомтын нөхцөл байдлыг сайжруулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч, “30 хоногийн дотор юу ч өөрчлөгдөхгүй бол хална, солино шүү” гэж мэдэгдсэн байдаг. Энэ нь хэвлэлийн албан мэдээгээр урссан билээ.

Тухайн үед Л.Алтангэрэл, Ц.Жавхланбаатар нарыг уг асуудалд Засгийн газар талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болгож томилсон. Харин “30 хоног” гэж ярьснаас хэд хоногийн дараа, Замын-Үүдэд гүйцэтгэх ажиллагаа болсны хойно НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх нарыг тийш нь явуулсан. Мөн өөр хилийн боомтууд дээрх байцаагч нарыг ээлжээр Замын-Үүдэд солигдож ажиллах хуваарь гаргасан. Томилгооны хувьд ийм.

Харин дараа нь Замын-Үүдэд холбогдох таван даргыг албан тушаалаас нь чөлөөлж, авлигын хэргээр саатуулсан. Гэхдээ ямар нэг хариуцлага хүлээлгэлгүй суллачихсан тухай мэдээлэл түгсэн. Нэг үгээр хэнд ч хариуцлага тооцсон шиг тооцоогүй. Шинээр томилогсод нь ч олигтой ажиллаж гавиагүй. Ийм нэг өдрүүд 30 хоног даваад талийж явна.

30 ХОНОГ ӨНГӨРСӨН, ХЭН ХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

Замын-Үүдийн нөхцөл байдалд өөрчлөгдсөн ганц зүйл нь бараг л нөгөөх ариутгалын хаалга. Бусад нь, тэндэх хүнд суртал, ачаа барааны үнэ буураагүй, болиогүй байгааг тэндэх эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Түүнчлэн шинээр томилогдож ирсэн дарга нар нь хувьдаа тодорхой “мөнгө хийх” зорилго тээж, очсон ч гэх.

Өөрөөр хэлбэл “30 хоногт юу ч өөрчлөгдөхгүй бол...” хэмээж байсныгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эргэн санах нь зүйтэй болжээ. Энэ хүмүүс тэндээ хэзээг хүртэл, юуг хүлээж ажиллах вэ, амьдрах вэ. Үр дүн гаргахгүй, урд хөршийн талтай олигтой хувилбараар хэлцэл хийж чадахгүй, эндээ л нэг том царайтай суугаад байвал лав асуудал шийдэгдэхгүй гэлтэй.

30 хоног талийж өнгөрсөн тул хэн хэнээс хариуцлага нэхэх ёстой вэ.

Нэг. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл, Ц.Жавхланбаатар нар ажлаа хийх. Нэгэнт анхнаас Засгийн ажил болж, өндөр авсан энэ үйл ажиллагааг нэр нүүртэй дуусгах идэвх, шахалтыг яагаад хийхгүй байна вэ.

Хоёр. Замын-Үүдэд шинээр томилогдсон хурган дарга нар.

Тэднийг нэрлэвэл:

  • Оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх. Тэр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга асан. Д.Зоригоогийн албан тушаалд очсон.  
  • В.Намхайнямбуу ажиллана. Тэр хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатын албан тушаалд очсон.
  • Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатар ажиллана. Тэр АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханы албан тушаалд очсон.
  • Оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ажиллана. Тэр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахын албан тушаалд очсон.

ТӨР ЭНД Л ИРГЭДДЭЭ ХЭРЭГТЭЙ

Хил дээр үүсдэг мафийн шинжтэй үйл ажиллагаа коронавируст цар тахлын үед улам нарийсаж, битүү шинжтэй болсон. Зөвхөн эрх ашигтай, улс төр-бизнесийн томоохон тоглогчдын ачаа бараа хилээр асуудалгүй урсаж, орж ирсээр байсан. Харин нийт ард иргэдийн амьжиргаагаа залгуулах бүх бараа эргэлт зогсож, тээврийн зардал нь хэд дахин өсчихөөд буй.

Энэ байдлыг оройтсон ч сөхөж, мафийн орой дээр суугаа хүмүүст битүү мессеж өгсөн нь харьцангуй залуу Засгийн газрын зориг гэлтэй л байсан. Яг үнэндээ халж сольж, томилсон хурган дарга нараас илүү Төрийн ордонд суугаа зарим эрх, дархтнууд л Замын-Үүд дэх нөхцөл байдлыг атгаж, ёстой л нөгөө “чиглэл” өгч суудаг.

Гэхдээ эхлүүлсэн ажилд үр дүн гарах ёстой. Энэ бол харзнаж, тэгсхийгээд өнгөрөх асуудал биш. Бослого тэмцэл гарахад ч хэзээ мөдгүй дуудаж мэдэх, ард нийтийн тэвчээрийг барсан том гацаа. Хэчнээн чөлөөт эдийн засаг гэж “мөөрдөг” ч яг ийм үед л төр иргэддээ хэрэгтэй болдог. Харин төр асуудлыг иргэддээ зориулан шийдэж өгдөг, чаддаг байх ёстой болохоос хэдэн сандал суудал сольж, “30 хоног” гэж хий сүрдүүлээд өнгөрдөг байж болохгүй билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-21 11:21

одоо энэ нөхдүүдийн үгэнд итгээд байгаа юмуу. Үлгэр л байхгүй юу

тархи угаалт
тархи угаалт
2021-08-21 13:54

Яг үнэн шүү.Би бас үлгэр гэж бодоод байсаан. Хөөрхий хүүхэд,з�##�уус л үнэмшиж хууртаж баяр�##�цгааж өвөр хөөрөндөө баяр�##�ан ярилцах юм.

ҮНЭН
ҮНЭН
2021-08-21 14:57

ХООСОН АМ ХОЛХИНДОГ ГУТАЛ НЭГ БАЙНАА

Irgen
Irgen
2021-08-21 15:48

Negent ajil hiine l gesen ter ajlaa hiimeer yum hiideg baimaar baina undsen dee baritsaa aas chuluulugduh chadahgui baigaa dur zurag haragdaad baina yaalt ch baihgui ginjin helheend orson yum baina daa.

irgen
irgen
2021-08-21 16:24

Oyunerdenees oligtoi uom garahgui ee.30 honog.3 sar.40.50 on yriad yvna.Iim hun ajil uragshaa bolgono gj bhgui.Er n 20 oni songuuli.EK iin songuuli bol devjin deeshleh zam haragdajgui bn
Shinjleh uhaan.tehnogogi.sain menijer l uls avch yvdag.Zugeer Nam dagaj deeshlesen uls turiin kurs tugsegchid chadajgui.

Зочин
Зочин
2021-08-21 19:19

хамгийн их жуулчин авдаг улсууд өдөр шөнөгүй нисээд 60 сая жуулчин авч байхад 400 схя гэдэг гачгаар чадхуу

харж л байхаэас
харж л байхаэас
2021-08-21 22:25

Энэ нөхөрийн �##�ь бүлтэрэхийг тэр гэхэв дээ.овоо гар шүү,Барагцаагүй,бараа сураггүй авна гээч ккк

Зочин
Зочин
2021-08-22 09:17

нүд ирмэхийн зуур хийнэ гэж юу байхав дээ хугацаа хэрэгтэй дээ замын үүд ч угаас авлигын олон жилийн нүсэр газар шүү

Зочин
Зочин
2021-08-22 13:17

Энэ цэцэрхэгчид шиг хүн бол ийм ужигарсан асуупдыг хэдэн жилд ч шийдвэрлэж чадахгүй. Ерөнхий сайд дэс дараатай арга хэмжээ авч байгааг харж байна. Хэлэх амархан, хийх хэцүү

Зочин
Зочин
2021-08-22 14:12

ЕС юу ч хийж чадахгүй юм байна даа. Ядаж дэргэд нь тулахтай шударга хүмүүс �##�га. Нямдоржийг үтэр түргэн �######�уулах хэрэгтэй. Амарсайхан гэж ямар чадваргүй нөхөр байна. З�##�уусаа дээш нь гарга. Аюурсайхан ч дажгүй ш дээ. Улс орон маань дампуурлын ирмэгт, ард түмэн ядуур�##�д гүнзгий шигдэж байна. Маш хурдтай шуурхай ажиллаач ЕС аа. Ард түмэн тэсэхгүй шүү.

ZOCHIN
ZOCHIN
2021-08-22 17:22

OYUNERDENED HELEHED CHI ZUV YM L HIIJ BVAL HEZEE CH BITGII BUUJ UG. TUUH TUUNIIG ILTGEDEGIIN.AVILGACHID EGNEENDEE ORUULAHIIN TULD ESREG EVSEDGIIN. HYTAD HEDII ZEVUUN CH DYN SO FIN GEDEG ER HYTADIIG IIM HUGJILD HURGESEN SHUU...ODOOGIIN H N ERUNHIILUGCH BISH...

ZOCHIN
ZOCHIN
2021-08-22 17:24

OYUNERDENED HELEHED CHI ZUV YM L HIIJ BVAL HEZEE CH BITGII BUUJ UG. TUUH TUUNIIG ILTGEDEGIIN.AVILGACHID EGNEENDEE ORUULAHIIN TULD ESREG EVSEDGIIN. HYTAD HEDII ZEVUUN CH DYN SO FIN GEDEG ER HYTADIIG IIM HUGJILD HURGESEN SHUU...ODOOGIIN H N ERUNHIILUGCH BISH...TANAI SIAT YAJ SETGEGDEL EE ORUULDGIIN
ESVEL ZUGEER L UNSHAAD TAALAGDAHGUI BOL USTGADAGIIM UU...SONIN YM...

Зочин
Зочин
2021-08-22 18:26

Энэ б�##�ай юмаа хурдан �######�уулаач ээ.

Зочин
Зочин
2021-08-22 19:30

Ажил хийж л байна битгий атаарх өмнө хийх нь яасан юм бэ хүнд үед ажиллаж чадаж байна муулах тусам өнгө орноо.

Зочин
Зочин
2021-08-24 09:00

Богд хан яах вэ эхлээд Замын үүдийн асуудлаа цэгцэлчих юм бишүү

ДОРЖПАЛАМ
ДОРЖПАЛАМ
2021-08-24 10:06

Замын-Үүдээс огт ш�##�тга�##�сан зүйл байхгүй. Хятадын т�##�аас бүх асууд�##� үүсээд байгааг мэдэх нэг ч сэтгүүлч �##�га даа хөөрхий. 2 сар боллоо бүх зүйл нотлогдож бна.

Холбоотой мэдээ

Back to top button