ДЭЛХИЙНийгмийн

Афганистан: Талибанчуудын гараас гурван дүүргийг эргүүлэн авав

“Талибан” хөдөлгөөнийхнийг эсэргүүцэгч эвсэл болон Афганистаны зэвсэгт хүчний цэргүүд өнгөрсөн баасан гараг /2021.08.20/-т тус улсын хойд хэсэгт орших Баглан мужийн гурван дүүргийг эргүүлэн авсан мэдээлэл байна.

“Талибанчуудтай нүүр тулах нь бидний хувьд хүн бүрийн үүрэг. Пули-Хесар, Дехэ-Салах, Бану мужууд зэвсэгт хүчний хяналтад оржээ. Мөргөлдөөн үргэлжилсээр байна” хэмээн дүрвэн гарсан Ерөнхийлөгч Ашраф Ганигийн үед Батлан ​​Хамгаалахын сайдаар ажиллаж байсан Бисмилла Мохаммади өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлсэн байна. Панжшерын хөндийд огцруулсан Дэд ерөнхийлөгч Амрулла Салех болон Афганистаны “Талибан” хөдөлгөөнийг эсэргүүцэгч гэдгээрээ хамгийн алдартай дайчин Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд нараар удирдуулсан эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулагдаж, зохион байгуулалтад орсон байна.

Дэд Ерөнхийлөгч асан Амрулла Салех өөрийгөө Афганистаны түр Ерөнхийлөгч хэмээн зарлан тунхаглаж, Талибанчуудын өмнө хэзээ ч бөхийхгүй гэдгээ амласан байна.

Сайтар зэвсэглэсэн машинтай 3 мянга орчим талибанчууд 47 мянган хүн амтай бүс нутгийг байлдаангүйгээр эзлэн авсан бөгөөд цэргийн хүчнийхэн нутаг дэвсгэрээ орхин гарсан юм. Андараб дүүрэг дэх эсэргүүцлийг удирдаж буй эх сурвалжийн мэдээлснээр, эвлсийн командлагч өнөөдөр /2021.08.22/ бүс нутгаа хяналтандаа эргүүлэн авахын тулд бүх хүчээ дайчилж, чадах бүхнээ хийхийг дэмжигчиддээ уриалав.

Ийнхүү, Афганистаны хаа сайгүй эрх мэдлийг булаан авсан “Талибан” хөдөлгөөнийг эсэргүүцэх отрядууд байгуулагдаж байгаа ба нийт бүрэлдэхүүний тоо хэдэн мянгад хүрч эхэлсэн байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
8 сар 23, 2021 06:58

Гадныхан гэж байхаар өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцмээр дээ, тэгвэл ядахдаа учраа түргэн олох байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button