БАЯН-ӨЛГИЙ: ЭЕШ-д гар утсаа авч орсон шалгуулагчид багш нь зөвлөн тусалжээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Шалгалт авах анги танхим руу гар утас, тооны машин, томьёоны хураангуй зэргийг авч орохыг хориглосон байдаг. Гэвч энэ жилийн ЭЕШ-ын үеэр гар утсаа дотогш авч орсон зөрчил илэрчээ. Уг нь хянагч багш нар шалгалтын байрны гадна шалгуулагчдын утсыг бүртгэлжүүлж, авч үлдсэн байна. Энэ жилийн тухайд 16200 ширхэг гар утсыг хурааж авч, шалгалтын байрны гадна бүртгэлжүүлж авч үлджээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат хэвлэлийн хурлын үеэрээ “Шалгуулагчдын утсыг гадна нь хурааж авсан боловч ахин нэг утасаа нууцаар авч оржээ. Тухайлбал, Химийн хичээлээр ЭЕШ өгч буй нэгэн шалгуулагч гар утсаа авч ороод шалгалтын материалын зургийг дарж бусдаас тусламж хүссэн байна. Химийн хичээлийн ЭЕШ 10:00 цагаас эхэлсэн. Гэтэл тухайн шалгуулагч 10:57 цагт шалгалтын материалын зургийг дарж явуулаад бусдаас тусламж гуйсан байна лээ. Өөрөөр хэлбэл, уг үйл явдал шалгалт эхэлснээс хойш 57 минутын дараа болсон гэсэн үг. Тухайн сурагчийг илрүүлж, ЭЕШ-ын оноог хүчингүй болгосон.
Мөн Нийгэм судлалын хичээлээр ЭЕШ өгсөн сурагч материалаа хураалгалгүй авч гарч, зургийг нь даран багш руугаа илгээсэн. Шалгалтын дэг зөрчсөн хэмээн үзэж, ЭЕШ-ын оноог хүчингүй болгоно.
Түүнчлэн, Дөрөвдүгээр сургууль, 39 дүгээр сургууль, Баян-Өлгий аймаг, Завхан аймагт ЭЕШ өгч буй сурагчид гар утас авч орсон, авч орохыг оролдсон байна. Баян-Өлгий аймагт ЭЕШ өгч буй шалгуулагч, гар утсаа авч орж, гар утсаар багш нь зохион байгуулалттайгаар зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлсэн. Мөн Завхан аймагт өөрийнхөө өмнөөс хүн оруулахыг оролдсон. Улаанбаатар хотын бас нэг шалгалтын төв дээр өөрийнхөө өмнөөс хүн оруулах гэж байгаад баригдсан байна... Бид журам зөрчсөн шалгуулагч, багш нарт арга хэмжээ авч, дүн оноог хүчингүй болгосон” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хуурах мэхлэх муу л юм бол Баян-Өлгийгөөс л гарах болжээ
Улаанбаатарт ч адилхан дандаа утас авч орж хуулдаг одоо 95 аас дээш оноо авсан хүүхдүүд дандаа утас ашигласан энэ бол хуурхан мэхлэгчдийн бүхэл бүтэн арми гарч ирж байгаашүүдээ.Түүнээс 90 дээш оноог г авах хүүхэд энэ жил түй май ч байхгүй кккк