Нийгмийн
“Зүрх мартахгүй” төсөлд “Эко Констракшн” ХХК 50 сая төгрөг хандивлажээ

“Зүрх мартахгүй” төсөл нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудыг эх орондоо эмчилж эдгээх, амьдрал бэлэглэх зорилготой юм. Уг төслийн санаачлагч Б.Болдсайхан эмч өнгөрсөн долоо хоногт сайн үйлсэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа санхүүгийн шалтгаанаар түр зогсож буйг цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд байсан юм. Тэгвэл “Эко Констракшн” ХХК “Зүрх мартахгүй” төслийг дэмжиж, 50 сая төгрөг хандивлажээ.
“Зүрх мартахгүй” төслийн Голомт Банкан дахь хандивын данс: 141 5139507.
Олон нийтийг хандивын мөнгө шилжүүлэхдээ өөрийн нэрийг гүйлгээний утга хэсэг дээр заавал дурдаж өгөхийг хүсэж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.