ЭРҮҮЛ МЭНД
ТАНЫ МЭДЛЭГТ: Цусаа өгөхөөр ажлаас чөлөө авсан хугацаанд цалин бодогдоно

Хөдөлмөрийн тухай хуульд тусгаснаар донор сайн дураараа цусаа өгөхөөр эмнэлэг явахдаа ажлаас чөлөө авсан хугацаанд цалин бодогдох тухай тусгажээ. Иргэд энэ тухай тэр бүр мэддэггүй учир таны мэдлэгт хөрөнгө оруулахаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл буюу Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах-д тусгаснаар:
- 35.1.Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална:
- 35.1.1.төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа;
- 35.1.2.ээлжийн амралттай байгаа;
- 35.1.3.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;
- 35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;
- 35.1.5.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа;
- 35.1.6.цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал;
- 35.1.7.хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол;
- 35.1.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.
- /Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
Иймд та 17 болон түүнээс дээш настай 45 кг-аас дээш жинтэй бол цусаа хандивлаж, донор болоорой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.