Нийгмийн

Сумын эмэгтэй багш нар зуслангийнхаа байшинг барьжээ

Өвөрхангай аймгийн уянга сумын эмэгтэй багш нар хөдөлмөр зуслангийнхаа байшинг өөрсдөө барьжээ. Тодруулбал, тус сумын 1-р сургуулийн 12 эмэгтэй багш хоёр эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 14 хоногийн хугацаанд барьсан байна.

Зуслангын байр нь 18*8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах дөрвөн байшинтай аж.

May be an image of sky

Хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор хөдөлмөр амралтын зусландаа зуны улиралд хичээллэсэн байна.

Ингэж сургалт зохион байгуулахдаа хотын төвөөс чадварлаг багш нарыг ч урьжээ.

Мөн сурагчид зусланд амрахдаа үнээ туших, ивэлгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих, малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд эздээс нь суралцжээ. Алтан гагнуур, гишүүнэ, чонын хэл, сөдийн толгой зэрэг эмийн ургамлыг ялган таньж, анагаах ач тусыг судлуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button