Нийгмийн
ТОДРУУЛГА: Халдварлаад эдгэрсэн хүнд гурав дахь тунг хийж болно

Хоёр дахь тундаа хамрагдаад эдгэрсэн бол гурав дахь тунд хамрагдахгүй гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас шийдвэр гарсан эсэх талаар тодруулбал,
“Бүүстэр тун буюу гурав дахь тунг эмнэлэг, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилчдад сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн. Хоёр тундаа хамрагдсаны дараа коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсэн бол гурав дахь тунг хийлгэхгүй байж болно. Тэдгээр хүмүүсийн дархлаа өндрөөр тогтчихдог.
Хэрэв хийлгэвэл илүү их дархлаа тогтож байна гэсэн үг. Одоогийн байдлаар хоёр тунд хамрагдаад халдвараар өвдөж эдгэрсэн хүнийг гурав дахь тунд хамруулах шаардлагатай эсэх талаар хэлэлцэж байгаа. Ямар нэг эцэслэсэн шийдвэр гараагүй” гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.