
Каратэ, софтбол, бейсболыг 2024 оны Парисын Олимпын наадмын спортын төрлүүдээс хассан байна.
Наадмын албан ёсны вэб хуудсанд гурван жилийн дараа Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах Олимпод спортын нийт 32 төрлийн жагсаалтыг нийтэлжээ. Харин жагсаалтаас каратэ, софтбол, бейсболыг хассан байна.
Үүний зэрэгцээ, Парисын Олимпыг зохион байгуулагчид өөрсдийн сонгосон дөрвөн спортын төрлийг оруулах эрхээ ашигласан гэнэ. Тэдгээр нь, брейк бүжиг, спорт авиралт, тэшүүрийн гулгалт, серфинг юм байна. Брейк бүжиг нь Олимпын наадмын хөтөлбөрт анхны тэмцээнээ хийх бөгөөд бусад гурван төрөл нь энэ удаагийн “Токио-2020” Олимпын наадамд аль хэдийн багтсан төрөл юм.
(Эх сурвалж: sport24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боксыг л хасчихмаар байгаа юм даа