Нийгмийн
Олимпод оролцсон тамирчидтай уулзаж, тэмдэг, урамшуулалт гардуулна

“Токио-2020” олимпын наадмаас манай улсын тамирчид ганзага дүүрэн ирсэн. Эргэн сануулбал, Саид Моллаеи мөнгөн медаль, М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн билээ. Олимпод оролцсон баг, тамирчдын эхний цуваа наймдугаар сарын 4-нд, харин үлдсэн нь 11-нд ирсэн. Баг, тамирчид журмын дагуу эх 14 хоног гэрийн тусгаарлалтад орсон бөгөөд өчигдөр тусгаарлалтын хугацаа нь дууссан юм.
Тусгаарлалтын хугацаа дуусан тул Монголын Үндэсний Олимпын Хороо олимпод оролцсон баг тамирчдыг хүлээж авч уулзахаар болжээ. Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд өнөөдөр 12:30 цагт хүлээн авч, тамирчдад тэмдэг, урамшуулал гардуулах аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.