Нийгмийн
ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс тарааж эхэлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн тарааж байна. Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид төгссөн сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах юм.
2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн өмнөх оны төгсөгчдийн хувьд орон нутагт шалгалт өгсөн бол тухайн аймгийнхаа Боловсрол, соёл урлагийн газраас авна. Нийслэлд шалгалт өгсөн бол Боловсролын Үнэлгээний төвөөс батламжаа авна. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.