Нийгмийн

ПАРАЛИМП: Гал тэрэгний осолд хоёр гараа алдсан ч, амаараа теннис тоглодог Египетийн тамирчин

Ибрахим Хамадтоу хэмээх тамирчин “Токио 2020” Паралимпын наадмын ширээний теннисний төрөлд оролцож, үзэгчдийг алмайрууллаа.

Ibrahim Hamadtou of Team Egypt serves against Hong Kyu Park of Team Republic of Korea

Тэрээр теннисний цохиурыг амандаа хийж, шүдээрээ барьдаг аж. Паралимпад ширээний теннисний төрөлд оролцож буй цорын ганц хоёр гараа алдсан тоглогч юм. Түүх сөхвөл, арван настайдаа галт тэрэгний осолд орж, хоёр гараа тайруулсан байна. Өдгөө 43 настай, Египетийн тамирчин . Тэрбээр 2011, 2013 оны Африкийн аваргаас мөнгөн медаль хүртсэн байна.

2014 онд CNN -д өгсөн ярилцлагадаа “Осолд орсны дараа ганцхан хөл бөмбөг тоглох боломжтой байсан ч би ширээний теннис тоглож сурсан. Эхэндээ ширээний теннис тоглоход хэцүү байсан. Гэхдээ би шантралгүй, гурван жил дараалан өдөр бүр дасгал хийсэн. Хүмүүс эхэндээ намайг тоглож байгааг хараад гайхаж байсан. Тэд намайг маш их урамшуулж, дэмжиж, миний хүсэл, тэсвэр тэвчээр, шийдэмгий зангаар маш их бахархаж байсан” хэмээжээ.

Hamadtou lost both his arms at the age of ten
Watch Egypt's Hamadtou in action, the only table tennis player who has no  hands | World News - Hindustan Times
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button