Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

НӨХӨН СОНГУУЛЬ: МАН-ынхан олдож, АН цөөдөх цагаарх С.Эрдэнийн сул хүмүүс өрсөлдүүлэх план

Улс төрийн намууд ирэх сарын 1-ний дотор нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах учиртай. Эл хугацаа болоход ердөө дөрөв хоног үлджээ. Одоогоор Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтэй эрхмүүд намдаа эхнээсээ хүсэлтээ өгч эхлээд байна. Уг агуулгаарх МАН, АН-ын ерөнхий чиг, нэр дэвшихээр горилогчдын мэдээллийг хүргэж байна.

Намуудын нөхцөл байдал:

МАН: СУДАЛГААГААР ТЭРГҮҮЛСЭН ГУРВАН ХҮНИЙГ УЗ-ӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн хүч дотооддоо бэхжээгүй үед нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна. Тэр ч утгаараа Сонгинохайрхан дүүрэг дээр л гэхэд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын санал хүсэлт үлэмж нөлөө үзүүлэхээр. Харин Хэнтий дээр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн саналыг илүүд үзэх эсвэл өөрийн таалсан хүнээ түлхэх хоёрын аль нэг хувилбар хэрэгжинэ гэсэн үг.

Мэдээж эдгээр үйл явцад МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нөлөөлөл өндөр байх нь тодорхой. Яригдаж буйгаар МАН эдүгээ Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтэй хүмүүс дээрээ судалгаа явуулсан. Эл тооцоогоо дахин боловсруулж, тэргүүлэгчдийг Бага хурал, Удирдах зөвлөлөөр оруулах чигтэй буй аж. Гэвч хурлууд дүр төдий өрнөж, тохироо дээд түвшиндээ хэдхэн хүний дунд л явагдах нь тодорхой билээ.

АН: С.ЭРДЭНЭ МАН-ТАЙ ТОХИРЧ, СУЛ ХҮМҮҮС ЯВУУЛАХ ХУВИЛБАР

Уг нь олимпоор Токиод Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ нар уулзаж, шүүх дээр түр О.Цогтгэрэлийн АН-ыг ялуулах тохироо хийсэн гэгдсэн. Хэрэвзээ ингэвэл, Х.Баттулгын нөлөөтэй АН-аас нөхөн сонгуульд оролцох боломж бүрдэнэ. Гэвчиг эл хувилбар хэрэгжихгүй нь тодорхой болжээ.

Ингэснээр С.Эрдэнийн талаас нэр дэвшигчдээ зарлах нь тодорхой болов. Ерөөс хувьдаа хэдэн төгрөг, хууль шүүхийн тохироо хийгээд, залуустаа итгэл өгөхгүй яваа гэх муу нэр энэ удаа ч С.Эрдэнээс салахгүй нь. Түүнийг МАН-тай тохиролцох замаар сул хүмүүс дэвшүүлнэ гэх таамаг АН дотор яг бодитоор яригдаж буй юм.


Нэр дэвшихээр горилогчид:

МАН: ХЭНТИЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН, СХД-Т Д.СУМЪЯАБАЗАРЫН “ТААЛСАН” ХҮН НЭР ДЭВШИНЭ

ХЭНТИЙ:

Яригдаж буй нэрс нь Б.Энхбаатар, Д.Гантулга, Л.Батжав, Ц.Идэрбат нар. Үүнээс Д.Гантулга, Л.Батжав нар албан ёсоор намдаа хүсэлтээ өгсөн гэгдэв. Б.Энхбаатарын хувьд Хэнтийд нэр дэвшихээр МАН-ын нарийн бичгийн сэтэр авсан хэдий ч танигдаагүй гэх шалтгаанаар баахан мохсон гэх. Нөгөөтэйгүүр Ц.Анандбазараас 500 сая төгрөгийн хахууль авсан гэх муу нэр түүнээс амар салахгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд Хэнтийн засаг даргад илүү итгэл үзүүлнэ гэх хүлээлт буй. Хэнтийчүүд залууст итгэл үзүүлдэг онцлогтой ард түмэн. Тэгэхээр залуу дүр явуулах нь үндсэндээ тодорхой билээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

Намдаа нэр дэвших хүсэлтээ С.Мөнхчулуун, Э.Батшугар, Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай нар өгсөн гэгдэж буй. Гол нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэнийг явуулах уу гэдэг дээр гол шийдвэр гаргана. Судалгаагаар С.Мөнхчулуун сайн гарсан гэх ч намын томчуудын дэмжлэг байхгүй. МАХН-ыг МАН руу нэгтгэхдээ Н.Энхбаярт хүүг нь нэр дэвшүүлэхээр амласан. Эл амлалтаа биелүүлэх магадлал асар бага. Хотын даргын хувьд Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай хоёрын аль нэгийг зүтгүүлэхээр байгаа юм.

АН: ХЭНТИЙД Б.ГАРАМГАЙБААТАРЫГ “ӨГЧ”, СХД-Т Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ЯВУУЛАХ ХУВИЛБАР

ХЭНТИЙ:

Уг нь Ц.Баатархүү тэргүүтэй АН-ын залуус нэр дэвших амбицтай байсан ч энэ үеэс хүсэлтээ өгсөн хүн үгүй гэх. АН-ын хуулиар хүчин төгөлдөр тамгыг атгаж буй С.Эрдэнэ Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр МАН-тай хувь тохироо хийсэн гэх яриа нам дотор нь хөвөрч байна. Хэнтийн АН-ын хувьд дотоод эв түнжин муутай, тархай бутархай, нэгдсэн сонгуульд оролцох чадамж сул. Үүнийг МАН-аас бүр олон жилийн туршид бодлогоор хийсэн гэгддэг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг эрх өнөөгийн эрх баригч намаас төрүүлсэн Хэнтийнхэн энэ удаа АН-д итгэл үзүүлэх магадлал асар бага юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

МАН-аас аль ч тойрог дээр дор хаяж гурван хүний нэр яригдаж байхад хоёр салж хүчээ тарамдуулсан АН-ынхан нэг баттай нэр л намаасаа харж сууцгаана. Гол нь Хэнтийд ч, Сонгинохайрхан дүүрэгт ч МАН ялах магадлал нь өндөр учир С.Эрдэнийн хувьд өөрт ашигтай хувилбарууд дээр л ажиллах чигтэй байна. Тэрбээр Баянхонгорт нэр дэвшиж байсан консул асан Д.Мөнх-Эрдэнийг Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдүүлэхээр болсон гэх. Д.Мөнх-Эрдэнийн хувьд намдаа хүсэлтээ өгсөн аж. Түүний хувьд нэгэн үес С.Эрдэнийн эсрэг мэдээлэл хийж, тэмцэлдэж явсан ч найрамдлын гэрээ байгуулж, гар барьж дөнгөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2021-08-27 08:49

Эрдэнэ мөнх эрдэнээсээ мөнгө авчээ

Зочин
Зочин
2021-08-27 09:02

Эрдэнийг 2 ч удаа хариуцлагаа хүлээгээд тамгаа өгчихөөч гээд гишүүд мөн ч их гуйсан даа.Одоо бол Эрдэнэ Мөнхбаяр, Тулгат нарыг дайлаар гэж хэлье.Та нар МАН д тун сайн үйлчиллээ.АН ын нэрийг шавартай хутгаж дууслаа.

Үзэн ядагч
Үзэн ядагч
2021-08-27 19:09

Та�##�лаар ч гэх шиг. Хэн болоод хэний та�##��##�д нийцүүлж байгаа новшнууд вэ !!!. Бүгд зхэж д�##�д ороод өгөөсэй билээ.

Зочин
Зочин
2021-08-27 19:16

ӨӨРСДӨӨ Л ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭЭ ХӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button