“Батлагдсан тохиолдлын 71.5 хувь нь гэр бүлээс, 10.3 нь хамт ажиллагсдаас илэрч байна”
Өнөөдөр Эрүүл мэндийн яам коронавируст халдварт өвчний талаарх ээлжит баасан гарагийн мэдэгдлээ хүргэлээ. Энэ үеэ ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа судалгааны мэдээллийг танилцуулсан юм. Энэ үеэр,
“Бид нөхцөл байдлын тодорхой болгох үүднээс 5410 хүнээс халдварын тархалтын бууруулах ажлын судалгаа хийсэн. Энэ судалгаагаар нэг гэрт амьдардаг хүмүүс батлагдсан тохиолдлын 71.5 хувийг эзэлж байгаа юм. Харин хамт ажилладаг хүмүүс 10.3 хувийг эзэлж байна. Энэ нь иргэд битүү орчинд амны хаалтгүй харилцаанд орж байгааг харуулж байна. Тиймээс олон цагаар битүү орчинд байрлаж байгаа бол амны хаалтаа зүүх нь хамгийн сайн хамгаалалт болох юм.
Үүнээс гадна иргэд баяр ёслол тэмдэглэхгүй, хамт хооллохгүй байх зэрэг цар тахлын үеийн дэглэмээ баримтлах хэрэгтэй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.