Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бамбай хоншоорт могой байна гэсэн дуудлагын дагуу очиж, аюулгүй болгожээ

Багануур дүүргийн 3 дугаар хороо “Багануур Сувилал” ХХК-ийн байрны баруун талд бамбай хоншоорт могой байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тэлэгч багаж ашиглан хөндийрүүлэн гаргаж авч аюулгүй болгожээ. Иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ерөнхий шинж:

  •  Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.

Хэрэв та нийслэлд энэхүү могойтой таарвал ажлын цагаар
Нийслэлийн Байгаль орчны газрын  318003, 323780, бусад үед
Нийслэлийн Шуурхай Удирдлагын Төв ​310005 тоот утсаар өгнө үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зчих
зчих
2021-08-27 15:48

энэ бүр элбэгшлээ шүү

Холбоотой мэдээ

Back to top button