СПОРТ

ПАРАЛИМП: Хүрэл медалийн төлөө барилдах гэж буй Н.Алтанцэцэг

Өнөөдөр /2021.08.29/ “Токио-2020” зуны паралимпын наадамд манай тамирчин Н.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн +70 кг жинд барилдсан. Улмаар 19.30 цагаас хүрэл медалийн төлөө барилдах болзол хангаад байна.

Тэрбээр эхний шатанд Казахстаны бөх Зарина Байбатинатай барилдаж, иппон буюу цэвэр үнэлгээтэй ялагдал хүлээсэн. Ингээд дагах барилдаах хийхээр болсон юм. Харин АНУ-ын тамирчин Кэти Дэвистэй дагаж барилдахдаа ялалт байгуулсан билээ.

Улмаар Бразилийн тамирчин Мег Эммерихтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Барилдаан 19.30 цагт болох юм.

Н.Алтанцэцэг нь 2018 ны Жакарта Азийн паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж байсан удаатай. Түүнчлэн 2014 оны Инчоны Азийн паралимпын наадмын аварга нэгэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button