Нийгмийн

БҮТ-ийг эзэгнэсэн ХОЁР НАЙЗЫН компани ТЕНДЕРҮҮДЭЭ нууцалдаг уу

БШУ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв гэх нэг дампуу газар бий болоод удаж байна. Тус төв нь уралдаант шалгалт буюу ЭЕШ-ыг орон даяар зохион байгуулдаг эрх бүхий байгууллага. Эл байгууллагыг хоёр найз ээлжлэн удирдсаар удлаа. Тэдний гараар орж, он удаан жил дамжив. Тэд бол БҮТ-ийн дарга Л.Ганбат, Хэлтсийн дарга Ж.Ган-Эрдэнэ нар юм. 2016 оноос ээлжлэн удирдаж байна.

Боловсролын үнэлгээний төв гэх байгууллагын тухай өөдтэй зүйл дуулддаггүй ч, зохион байгуулж буй шалгалт, ЭЕШ, удирдаж буй дарга нарынх нь тухай бүтэхгүй түүхтэй мэдээлэл олон дуулддаг. Жил бүр шахуу ЭЕШ-ын материал задарсан гэх дуулиан дэгддэг. Саяхан гэхэд л ЭЕШ-ын материал задарсан гэх хэл аманд орооцолдоод намжив. Мөн энэхүү төвийг байгуулагдсан цагаас нь эхэлж ажилласан, 2016 оноос бүр удирдаж явсан дарга нарынх нь компанийн “бүтэхгүй” мэдээлэл дуулдсаар удаж байгаа юм.

Тодруулбал, БҮТ-ийн дарга асан Ж.Ган-Эрдэнийн “My Tech” ХХК Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл, зохион байгуулалтын програм хангамжийн ажлуудыг гэрээт ажлын үндсэн дээр жил болгон 50-80 сая гаруй төгрөгийн өртөгтэйгөөр тус байгууллагад ямар ч тендер шалгаруулалтгүйгээр гүйцэтгэж ирсэн гэдэг мэдээлэл яригддаг. Улмаар Боловсролын үнэлгээний төвд  олон гэрээт ажил гүйцэтгэсэн, тендерээр олон сая төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн шахдаг гэх хар муу түүх ихтэй. Тухайлахад, 2015 оны 3-6 сар хүртэлх хугацаанд сар бүр нэг удаа буюу 4 удаагийн худалдан авалтаар 404,8 сая төгрөгийн үнийн дүнтэй бараа үйлчилгээг Ж.Ган-Эрдэнийн “My tech” компани авсан тухай баримт байдаг.

БҮТ-ийн дарга нарын халаас дахь “My tech” компанийн тендер авсан түүхийг ухаж үзэв. Хамгийн хачирхалтай нь tendergov сайтад тус компанийн нэг ч тендерийн түүх хадгалагдаагүй байгаа нь анхаарал татав. Харин opendatalab сайтад буй мэдээллээр найман тендерт оролцсоноос зургаад нь шалгарсан мэдээлэл байна. Доорх зургаан тедерээс гэхэд л 170 гаруй сая төгрөг хамсан аж.

  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх 50 саяын тендер
  • Хэнтий аймгийн архивын тасагт тоног төхөөрөмж нийлүүлэх 26 саяын тендер
  • Аймгийн ЗДТГазар-т веб шинэчлэх 7.5 саяын тендер
  • Архигүй хэнтийчүүд хөтөлбөрт 2.6 саяын тендер
  • Өмнөговь аймгийн Цэцэрлэгийг хяналтын камертай болгож, сургалтын үр дүнг тооцох, ил тод нээлттэй байдлыг хангах 72 саяын тендер
  • Увс аймгийн Бөхмөрөн суманд Хүүхэд хөгжлийн төвийн тоног төхөөрөмж 10 саяын тендер

БҮТ-ийг олон жил сандайлж, ажиллаж байгаа Л.Ганбат, Ж.Ган-Эрдэнэ нар хоёулаа Айтүүлс ХК-д хувь эзэмшдэг. Гэтэл БҮТ-өөс тус сэм сэмхэн хамтран ажиллаж, байгууллагаасаа мөнгөн гүйлгээ хийдэг байна.


Ж.Ган-Эрдэнийн хувьд: 2004-2006 оны хооронд БШУ-ны дэргэдэх БҮТ, мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Улмаар Боловсролын үнэлгээний төвөөс гараад 2006 онд програм хангамж, IT чиглэлийн “Майтеч” компаниа үүсгэн байгуулаад 2015 онд хүртэл захирлаар нь ажилласан байдаг. 2015-2016 оны хооронд буюу ганцхан жил Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж, 2016 он БҮТ-ийн захирлаар ажиллах болсон.

ХОМ: Тэрбээр өөрийн орлого 15 сая, гэр бүлийн орлого 57,4 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 432 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн ХОЁР орон сууц, үйлчилгээний зориулалтын НЭГ орон сууцтай.  30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Highlander машинтай. 20 саяын 50 хонь, 50 ямаа, хурдан удмын 3 адуутай. 0.7га, 700м2 бүхий хоёр газраа 2 сая төгрөгөөр үнэлж ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн тэрбээр 364 сая төгрөгийн хадгаламжтай. 91 сая төгрөгийн зээлтэй. “Айтүүлс” ХХК-д хувь эзэмшдэг бөгөөд “Май теч” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.


Л.Ганбатын хувьд: Боловсролын үнэлгээний төвд ажилласнаас өөр тодорхой намтар түүхийн мэдээлэлгүй нэгэн. Тэрбээр 2014 оноос 2020 он хүртэл БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга ажилласан байна. 2021 оноос тус төвийн дарга болж дэвшсэн. Өөрөөр хэлбэл өөрийн найз Ж.Ган-Эрдэнээсээ тус суудлыг өвлөн авч, БҮТ-ийг удирдаж эхлээд байгаа юм.  

ХОМ: Түүний орлого 2017 онд 24 сая байсан бол 2018 онд 28 сая, 2019 онд 56 сая, 2020 онд 143 болон огцом өсжээ. Харин гэр бүлийнх нь орлого 2019 онд 25 байснаа 2020 онд 8.2 сая болон буурсан байна. Тэрбээр 415 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг гражтай аж. 38 саяын үнэ бүхий Toyota, Highlander машинтай. 241 сая төгрөгийн үнэ бүхий 52 адуутай, хурдан удмын 6 адуутай, 300 хоньтой, 19 үхэртэй, 120 ямаатай. 10 саяын үнэт эдлэлтэй, 70 саяын хадгаламжтай,79.5 саяын зээлтэй хэмээн мэдүүлжээ. “Айтүүлс” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иудад хувьцаа эзэмшдэг байна.

-САЙДААР ТУГ ТАХЬСАН НЬ-

БҮТ-ийн дарга Ж.Ган-Эрдэнэ, хэлтсийн дарга Л.Ганбат нар 2017 онд Боловсролын сайдаар туг тахиад өнгөрсөн байдаг. Тодруулбал, 2017 онд ЭЕШ-ын материал задарсан асуудал гарсан улмаар тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсролын сайдаар ажиллаж байсан Жамъянсүрэнгийн Батсуурийг огцруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлж, огцруулсан үйл явдал болсон билээ. Уг нь ЭЕШ-ыг хариуцаж зохион байгуулдаг БҮТ-ийнхөн хариуцлага хүлээх ёстой байв. Тэр тусмаа Ж.Ган-Эрдэнэ, Л.Ганбат нар IT чиглэлийн компаниараа ЭЕШ-ын шалгалтын програмаас эхлээд бүхнийг хариуцаж хийсэн гэлцдэг юм билээ.

-“ОЮУНЫ УНДРАА” ГРУППЫН БАЙРЫГ ЖИЛД 78 САЯАР ТҮРЭЭСЛЭДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА-

Боловсролын Үнэлгээний төв нь өөрийн гэсэн байргүй. Харин Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвгэр Багшийн дээдийн Арслантай гүүрний замын урд “ОЮУНЫ УНДРАА ГРУПП”-ын байрнаас түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс эл байгууллага түрээсэнд гэхэд л сард 6.5 сая төгрөг зарцуулдаг. Бүтэн жилийн түрээсэнд гэхэд л 78 сая төгрөг. Сар бүр түрээсэнд 6.5 сая төгрөг урсган гаргадгийг тус байгууллагын шилэн дансны мэдээллээс тодорхой харж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-08-30 08:56

Тэр байгуулагдаад шинэ барилгад орж байхад тууз хайчлаад зогсож байсан нөхдүүд мөн байх шиг байхын.

Bold
Bold
2021-08-30 14:29

Худлаа барин тавин юм бичжээ. My teach kompaniiig 1 ni 100 heuvi ezemshdeg gesnee hamtran emeshdeg. hevui ezemshdeg gechihjee kkk. iim bichihesee ichdeggui ym uu butehgui garuud bna tanai sait. Setguulch gej ner zuuged yah uu. neg negnee uguisgesen medellee haraach kkk

Зочин
Зочин
2021-08-30 18:18

Айтүүлс компаний Баттамир, БҮТ-ийн Ж.ГанЭрдэнэ хоёр их сургулийн андууд.Одоо төсвөөс тендрийн хулгайгаар мэргэшиж бн.
Энэ 2ын компанийг нэн даруй ш�##�га.

Жил бүр мөнгө идэж цадахгү ханахгүй хулгайч харх болжэ

Зочин
Зочин
2021-08-30 18:47

Turd alba xashdag darga zaxirluud yaxara zaawal idej uuna gsn setgexuitei bdg yum be. Yostoi oilgoxgui yum. Unench shudargaar sxan ajillaya gj boddoggui yum bxda. Idej uux siimxii, tsoorxoi xn bn gj xaisan uls bxiin. Ichix bulchirxai bxgui yum bn.

bagsh
bagsh
2021-08-30 21:44

Mongoliin buren dund bolovsroliin hugjliig chudurlugch

Oyulzgana
Oyulzgana
2021-08-31 13:10

Erguu l###raa neg angi blaa geed yahiin huviin yum hiij bolohgui yu aan teneg omhii l###r chini yu ve

Зочин
Зочин
2021-08-31 21:09

Оюуны ундраа чинь шадар сайд Амарсайхан болон түүний ахын компани.Цаагуураа гинжин холбоотоогоор улсаас мөнга саадаг юм бишүү.

Сайнаа
Сайнаа
2021-09-03 08:11

Ганбат бол жинхэнэ хулгайч авилгачид. Жил бүр Шинэ эрин сургуулийн элсэлтэн дээр будлиан хутгаж ажиллаж луйвар хийдэг. Олон хүүхдийн хувь заяагаар тоглодог.

Үнэн
Үнэн
2021-09-04 17:16

Ийм луйварчидыг МАН бэлтгэж төрд шахаад байна даа.

зочин
зочин
2021-10-22 10:57

БҮТ нэртэй энэ байгууллага одоо бүх сургуулиас ш�##�г�##�т авч байгаа гээд цахим хичээлтэй хүүхдүүдийг бужигнуудаад байх юм.Тэр ш�##�г�##�ттайгаа хамт �######�аач.Хэн хэрэгтэй гэж түвшин тогтоох,түүвэрчилсэн олон ш�##�г�##�таар дармтлаад

Халиунаа
Халиунаа
2021-12-12 18:10

Төр гэж байдаг бол энэ байгууллагаас татаж авмаар байна, Луйварчин Ганбат ЭЕШ-ын сэдвээ жил бүр ном болгож хөдөө орон нутгийн бүртгэгч нарт �##�баар шахаж зарна, ажилчидынхаа ц�##�инг багаар тооцож, ажил гүйлгээ болгон дээр луйвардана. Шинэ эрин ланборатори сургуульд хамтрагч луйварчныхаа бүх хүүхдийг тэнцүүлсэн. Хөгийн луйварчингаас Монголын төр гэж байдаг бол Боловсролын үнэлгээний төвийг авраач.

Зочин
Зочин
2022-01-07 20:57

Бүт ч гэж дээ баахан Хэнтий аймгийн хамаатан саднууд. Төрийн дээд байгууллага гэж байдаг бол луйварчдаас с�##�гаж авах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button