Нийгмийн

ТОДРУУЛГА: Нутгийн иргэд “Алтайголд” ХХК-ийн алтыг авч, ажилчдыг нь хөх няц болтол зоджээ

Монгол Улсын засгийн газраас 2019.08.20-нд 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан. Цуцлах үндэслэлээ, Монгол Улсын хууль дүрмийг баримтлаагүй. Нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг шалтгаануудыг нэрлэсэн юм.

Засгийн газраас тусгай зөвшөөрлүүдийг цуцалсантай холбогдуулан, ААН, нутгийн иргэд хооронд зөрчилж үүсч,  ашиглаж буй талбай руу дайран орсон  тохиолдол эхнээсээ гарч эхэллээ. Тухайлбал, тусгай зөвшөөрөл нь цуцлагдаад буй  “Алтайголд” ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь талбай руу өчигдөр нутгийн иргэд олноороо дайран орсон байна.

Энэ талаар “Алтайголд” ХХК-ийн зүгээс “Манай талбайд 80 орчим ажилчидтай. Засгийн газраас  шийдвэр гарсны дараа бид үйл ажиллагаагаа зогсоогоод байсан. Гэвч өчигдөр нутгийн иргэд олноорой талбай руу дайрч, нэвтрэн орсон. Нутгийн иргэд компанийн угаасан алтыг авч зугтаж, ажилчдыг хөх няц болтол зодсон байдалтай байна. Хүний амь эрсэдсэн гэдэг нь худлаа.

Хамгийн гол нь, манай талбайн тусгай зөвшөөрлийг цуцлахаас  өмнө ямар ч шалгалт явуулаагүй. Гэнэт цуцалчихсан. Одоог хүртэл албан ёсоор цуцалсан гэх танилцуулга нь ирээгүй байгаа. Уул усаа хамгаалъя гэж телеюизээр ярьдаг нөгөө сайн хүмүүс нь угаасан алт аваад зугтсанд гайхаж байгаа” гэх тодруулгыг өглөө.

Мөн уг асуудлаар Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Цэнхэр сумын засаг М.Ганболд нараас тодруулга авахаар холбогдсон ч утас нь салгаастай байв. Бидэнд олдсон мэдээллээр өнөө өглөө  Засаг даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч, уг талбайд ажиллахаар гарсан  аж.

Бид Архангай аймгийн  Цэнхэр сумын Орхон багийн Ч.Бармидаас  уг асуудлаар тодруулахад “Яг одоо шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Өчигдөр компани, иргэд хооронд зөрчил үүсч, эмх  замбараагүй байдал гарсан юм байна. Хүний амь эрсдээгүй.  Ноцтой гэмтэж бэртсэн хүн байхгүй юм шиг байна. Техникийн эвдрэл үүсээгүй. Нутгийн иргэд компанийг талбайгаа чөлөөлөн өгөхийг шаардаж, дайрсан гэж ойлгогдож байна” гэсэн юм.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгээс харахад, нутгийн иргэд компанийн талбайд дайран орж, усан бууны доод хэсгээс нь  цэвэршүүлэн авахад бэлэн болсон алттай шороог саваар хутган зөөж байгаа дүрс үлджээ.

https://www.facebook.com/406345039710131/videos/1200263373510590/

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Харалган бодлого
Харалган бодлого
2019-08-26 09:37

Зөвхөн сонгогчдоос ямарч үнээр хамаагүй оноо авах гэсэн попрол хаана очиж төгсөх юм болдоо. Ард түмэн ч ард түмэн нэг л их �##�цайж хэвтэж ангайж архидсанаас болж ядуу амьдарч бгаа буруугаа хуруу хумсаа хуг�##�ан зүтгэж арай дөмгө амьдарч байгаа буруутгасаар. Улс төрч нэртэй хулгайч нар нь тэднийгээ турхирч тэдэнд оноо авах гэж хэдэн татвар төлөгчдөө дарамтлаад л цуцлаад л би уул уурхай мэдэхгүй гэхдээ үнэхээр арга хэмжээ авая гэвэл тэр зөвшөөрөл олгосон хув�##�знуудтайгаа чрьмаар юм эсвэл ийм манин хос эрхтэнтэй хүн шиг хуулиа янз�##�маар. Ард түмэн м�##�нууд нь зөвхөниатаарх�##� хорслоор хүн хорлож цаазлахын донтой хэхэ

Сура
Сура
2019-10-30 18:10

Ганц компаний ѳмч биш ард түмний ѳмч гэдэгийг мэдрүүлсэн байна. Тэр сайхан ногоон зүлгийг арай муухай болгосон байсан. Буцаад сайхан болдог л байгаадаа САЙХАН ХАНГАЙ минь

Холбоотой мэдээ

Back to top button