Нийгмийн

Зам тээврийн ослын улмаас нийслэлд ДОЛООН хүн гэмтлээ

2021 оны наймдугаар сарын 28,29-ны өдөр  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7 хүн гэмтэж, Орон нутагт  6 хүн гэмтсэн байна.

                   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-1
  • Зорчигч-3
  • Жолооч-3

                 Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
  • Хоёр автомашин мөргөлдсөн-4
  • Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
  • Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1

Орон нутаг:

      Гэмтсэн хүн:

  • Жолооч-3
  • Явган зорчигч-3

Ослын хэлбэр:

  • Мотоцикл- 2
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
  • Онхолдох-1
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсний нийслэлд 105 орон нутагт 42 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

                                                  АНХААР

Энэ оны эхний улирлын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн осол 261 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -3,0 буурсан, ослын улмаас улсад 146 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -18.4 хувиар буурсан нийслэлд гэмтсэн хүн 42, орон нутагт 104 хүн гэмтэж бэртсэн, амь хохирсон хүн улсад 46  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад -37.8 хувиар буурсан нийслэлд 2, орон нутагт 44 хүн ослын улмаас амь хохирсон байна.

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

                                           ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button