Нийгмийн

Хүннүгийн булшнуудыг малтаж, төмөр эмээл, алтан тоног илрүүлжээ

ШУА-ийн Ц.Төрбат, Б.Эрдэнэ, Ц.Цэлхагарав нарын удирдсан баг Тамирын Улаан хошуунд Хүннүгийн булшнуудыг малтаж дуусжээ.

Тодруулбал, 4-5 м гүнтэй том хэмжээний гурван булшны малтлагыг гурван долоо хоногийн дотор хийсэн байжээ. Улмаар Хүннүгийн үеийн төмөр эмээл, алтан тоног олджээ. Судалгааг гүнзгийрүүлж байж олон нийтэд зарлахаар болжээ. Малтлагын зардлыг Монголбанк санхүүжүүлсэн аж.

May be an image of outdoors

Тамирын Улаан хошуу хэмээх газар нь  Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс 24 км зайд оршдог юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button